Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас С.Ганбаатар гишүүний гүтгэлгийн эсрэг мэдэгдэл гаргалаа

Нийтэлсэн: - 2021/03/15 17:53 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Фото мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдах зорилго бүхий улс төрчид, хууль хүчний байгууллагын зарим нэг ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай, томоохон санхүүжилттэй гүжир гүтгэлгийн ажиллагаа явагдаж байгаа нь өнөөдөр хэн бүхний нүдэнд ил болоод байна.

Гүжир гүтгэлэг тараагчид нь Засгийн газрын нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглан гадаад орны шүүхэд хандсан нь ил болж, эхнээсээ АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр үнэнд гүйцэгдэн ялагдсан билээ. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь гүтгэлгийн чанартай энэхүү зүйлийг нотлогдсон мэтээр ээлжит гүтгэлгээ өнөөдөр үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нь ийм гүтгэлгийг хэдхэн хоногийн өмнө тараасан нь тохиолдлын чанартай биш байжээ.

С.Ганбаатар нь Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байсан,  МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж байснаа гэнэт дэвших болсон нь саяхан олон нийтэд ил болсон. С.Ганбаатар нь тэгэхээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ямар зорилгоор оролцох сонирхолтой, яагаад энэ гүтгэлгийг тараасаар байгаа нь тодорхой юм.

Энэ мэт бусармаг үйлдлүүд нь олонд ил болсоор атал шударга үнэний дүрд тоглон гүжир гүтгэлэг тарааж байгаа нь ард олны тархийг угаах гэсэн гүтгэлгийн танил технологи бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулийн байгууллагад өгч шалгуулах болохоо үүгээр мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах