Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Медалийн буухиа үргэлжилж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн: - 2012/08/02 18:24 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

“Лондон 2012”  зуны XXX олимпийн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Сайнжаргалын Ням-Очирт  Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баяр хүргэлээ. Мөн түүний багш, дасгалжуулагч нарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Олимпод оролцож байгаа Монголынхоо нийт баг, тамирчдад Засгийн газрын тэргүүн С.Батболд амжилт хүсээд, медалийн буухиаг үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах