Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Ерөнхий сайд хүн алдах эрхгүй, өмнөх ерөнхий сайд нар алдаанаас нь зугтах эрхгүй

Нийтэлсэн: - 2016/06/14 17:31 - Мэдээ, мэдээлэл , Үйл явдал / Event , Үйл явдал


УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр тойргийнхоо сонгогчидтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа.

Уулзалтын эхэнд С.Батболд УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа цөөн үгээр тодорхойллоо. Тэрээр “Дөрвөн жилийн өмнө 17.5 хувиар өсч байсан эдийн засгийг АН-ынхан өнөөдөр нэг хувьд хүргэж, улс орон өрөндөө баригдлаа. Ажилтай, орлоготой хоёр иргэн тутмын нэг нь банкинд зээлтэй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нь хүнсний дэлгүүрт өртэй, талхаа таллаж, тосоо граммлаж авч байна.

Ам.долларын ханш 2000 давж, цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгсэн хэрнээ жилд 970 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт төлж байна. Зээлийн хүүд төлж байгаа энэ их мөнгөөр бид 1000 цэцэрлэг, 300 сургууль барьж, 2012 онд өгч байсан 21 мянгыг иргэн бүрт бүтэн нэг жилийн турш өгөх мөнгө. Бүтээснийг нураахад хугацаа багаддаггүй юм байна. Явж байсан зөв бодлогыг цөөхүүлээ ч зогсоож болдогийг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Хэрвээ энэ зааланд сууж байгаа хүмүүсийн дийлэнх олонхийн амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс сайжирсан бол АН-ын хоёр Засгийн газрыг шүүмжлэх нь улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд надад зохимжгүй.

Харин энэ зааланд байгаа та бүхний олонхийн, ард түмний маань дийлэнх олонхийн амьдрал дордсон, улс орон бодлогогүй яваад баларч байгааг хараад дуугүй суух, хувиа бодоод чиэмээгүй явах, одоо ажиллаж байгаа Ерөнхий сайдын алдаатай нь эвлэрэх ёс суртахууны эрх улсын Ерөнхий сайд байсан хэнд ч байхгүй ёсгүй” гэв. Нэр дэвшигч С.Батболд цааш хэлэхдээ, “алдаа засах, ачаа татахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Иргэд та бүхэн зөв сонголт хийж, сонгогдсон нь зөв шударга ажиллаж байж эдийн засгийн хямрал, энэ их өр зээлийн ард гарна.

Сүхбаатар дүүргийнхэн та бүхнийхээ 2012 оны сонгуулиар хийсэн сонголтыг би хүндэтгэнэ ээ. Харин сонгогдсон хүмүүс нь та бүхний итгэлийг алдсан үгүйг, таны өгсөн санал өрхийн нэг хүнд 14 сая төгрөгийн өр болон ирж байгааг та бүхэн эргэцүүлж бодож, үнэнийг ойлгоно гэдэгт би итгэлтэй байна гэв.

Дараа нь нэр дэвшигч С.Батболд иргэдийн байр суурийг сонслоо.

-Сүхбаатар дүүргийн иргэн: Таныг мэдлэг боловсролтой, туршлагатай улстөрч гэдгийг мэдэж байна.

Тиймээс УИХ-д дахин сонгогдож улс орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна. Энд зүйлийг сонгогчийнхоо хувьд захиж хэлье. Хүн ажилтай байвал орлоготой байж чадна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, олон мянгаараа ажилгүй байгаа залуусыг ажлын байртай болох нөхцөлийг хангаж ажиллахыг хүсье.

-Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэн З.Ганбаатар: Хөгшин бид хоёр нийлээд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сүүлийн хоёр сарын тэтгэврээ урьдчилан авч идээд дууссан. Өнөөдөр гар дээрээ мөнгөгүй зээлтэй сууж байна. Үр хүүхдүүд маань ажилгүй, орлогогүй байхад бид зээл авч туслахгүй бол амьдрал нь хэцүү байна. Тиймээс ажлын байраа нэмэгдүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшүүлэх хэрэгтэй байна.

-Сүхбаатар дүүргийн 10 хорооны иргэн О.Ананд: Би улстөр сонирхдоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд бизнес хийж үзээд улстөрийг сонирхгүй байж болохгүй, зөв хүнийг сонгуульд сонгох ёстой гэж үзээд энд ирлээ.


АН-ынхан хямрал болоогүй гэж ярьж байна. Гэтэл бизнес хийж байгаа хүний хувьд хямрал болоогүй гэж хэлж чадахгүй. Хямралыг биеэрээ мэдэрч өнөөдөр ажилчдынхаа цалинг өгч чадахгүй явна. Иргэдийн амьдрал хүнд байна. Өмнөх хямралыг давж байсан туршлагаараар өнөөгийн эдийн засагт зөв бодлого хэрэгжүүлэхийг хүсье. Хэнийг сонгохоос, аль намыг дэмжихээс иргэдийн амьдрал шалтгаална гэв.

Иргэд нэр дэвшигчдэд саналаа хэлсний дараагаар С.Батболд гишүүнийг дэмжин ажилладаг олны танил хүмүүс байр сууриа мөн илэрхийллээ.


-Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Сүүлийн 10 гаруй жилд С.Батболд гишүүнийг би сайн мэднэ. Итгэж болох хүн. Монгол Улсын төрд 16 жил ажиллахдаа амласан хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, хийдэг хүн. Тавантолгойн ордыг төрд буцаан өгч чадсан. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болсныхоо дараа Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой”-гоос 1072 хувьцааг эзэмшүүлсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт 1017 хувьцааг амь оруулна гэж тусгасан. С.Батболдыг УИХ-д дахин сонгож, эхлүүлсэн ажлыг нь гүйцээх боломж олгох хэрэгтэй.

-Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх:Хэлсэндээ хүрдэг, ярьснаа биелүүлдэг хүн. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, С.Батболд ахыг дэмжээрэй гэж хүсмээр байна. Залуус бид мэдлэгтэй, туршлагатай хүнийг сонгоцгооё гэж уриалав.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах