Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Багануурыг дөрөв байтугай дөч хуваасан ч сонголтондоо үнэнч байна гэдгээ сонгогчид илэрхийлэв

Нийтэлсэн: - 2016/06/18 20:29 - Мэдээ, мэдээлэл , Фото мэдээ , Үйл явдал / Event


УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Багануур дүүрэгт нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Багануур дүүргийн сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн, бизнес эрхлэгчидтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогчдын санал бодлыг сонссон юм.

Нэр дэвшигч С.Батболд иргэдтэй уулзах үеэр ирэх дөрвөн жилд Багануурт дүүрэгт хийж, хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн зүйлийг чухалчлан ярьсан юм. Тэдгээрээс онцолбол, УИХ-д сонгогдвол Багануур дүүргийг хотын статустай болгох ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгоно гэдгээ хэллээ. Багануур дүүргийн дэд бүтцийг хөгжүүлж хотын статустай болгох бүрэн боломж байгааг нэр дэвшигч онцолсон юм. Ардчилсан намынхан өнгөрсөн дөрвөн жилд Багануур дүүргийг хот болгоно гэж амласан ч, бодит амьдрал дээр хот байтугай хорооны хэмжээнд үнэлж, Багануур дүүргийг сонгуулийн дөрвөн тойрогт хуваасан гэдгийг мөн дурдлаа.


Багануурын сонгогчид ч уулзалтын үеэр Багануур дүүргийг дөрөв хуваасан явдалд сэтгэл эмзэглэж явдгаа нэр дэвшигч С.Батболдод учирлав.

“Би эх оронтойгоо баймаар байна”


-Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Хавалхаан: Ерөнхий сайд асан С.Батболд УИХ-д сонсогдож, Багануур дүүргийг хот шиг хот болгох хэрэгтэй. Өнөөдөр Багануур дүүргийг дөрвөн хэсэгт хуваагдчихаад байна. Уг нь хаяанд байгаа Налайх, Багахангай, Баганууртай нэг тойрог болгож болох л байсан. Энэ дүүрэг, бүс нутгаас УИХ-д заавал нэг төлөөлөл байх ёстой. Ард түмэн одоо АН-д хууртахаа больё, сонголтоо зөв хийцгээе. Улс орон дааж давшгүй өрөнд орж, ард түмний амьдрал хэцүү, ядуурч зовох нь одоо дүүрч гэж бодъё. Харин энэ их өрөндөө Монгол Улсынхаа газар нутгаа битгий наймаанд тавиарай гэж хүсч байна. Улсаа “Их өр”-өөс гаргаж байсан туршлагатай МАН-аас нэр дэвшигч С.Батболдод би саналаа өгнө. Би эх оронтойгоо баймаар байна.


-Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэн Э.Энхтуяа: Өнгөрсөн жил АН-ынхан Багануур дүүргийг хот болгон зарлаж Хотын захирагчаа сонгох сонгууь болсон. Харамсалтай нь, АН Багануурын хот болгоно гэж зарлачихаад сонгуулиар хорооны хэмжээнд үнэлж дөрвөн хэсэг хуваалаа. Ард түмнээ ингэж дорж үзэж болохгүй. АН-ынхан манай дүүргийг дөрөв хувааж саналыг худалдаж авна гэж санасан байх. Дөрөв хуваасан ч Багануурчууд сонголтондоо үнэнч гэдгээ харуулаарай.


Нэр дэвшигч С.Батболд “АН-ын Багануур дүүргийг дөрөв хуваасан гол шалгааныг иргэд та бүхэн мэдэж байна. 2012 оны сонгуульд улс орон даяар АН ялж байхад Багануурт МАН 100 хувь ялсан. ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн адил. Тиймээс АН-ынхан “Багануурыг нэг тойрог болговол МАН ялчихна, бид дөрөв хуваачихвал АН ялна” гэж тооцсон. Багануурыг дөрөв хуваасан хариуг Багануурчууд та бүхэн сонголтоороо өгөх ёстой. Багануурыг дөрөв байтугай дөч ч хуваасан МАН-д үнэнч гэдгээ харуулаарай” гэж уриалав.

Мөн тэрээр Багануур дүүргийг нэг цул болгоно гэдгийг та бүхэнд хэлье. МАН-аас Сүхбаатар Багануур дүүрэгт нэр дэвшиж буй дөрвөн гишүүн нийлж Багануур дүүргийг нэг цул, хотын статустай болгох асуудлыг яриа төдий биш бодит ажил болгохын төлөө явна гэдгийг хэлэв.

Дараа нь нэр дэвшигч С.Батболд Ерөнхий сайд байхдаа Багануурт их, дээд сургуулиудын хотхон байгуулах шийдвэр гаргасан ч АН-ынхан Засаг барьж байхдаа хэрэгжүүлээгүй гэдгийг тодотгож хэлсэн. Тухайн үед оюутны их хотхоныг Багануурт байгуулахаас гадна дэд бүцтийн таатай орчныг ашиглан техник технологийн паркийг байгуулах санаачилгыг гаргаж байсан юм. Нэр дэвшигч С.Батболд УИХ-д дахин сонгогдвол санаачилсан ажил, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм.

Нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэдтэй уулзсаны дараа хадгаламж зээлийн хоршооллын ажилчидтай уулзаж санал бодлоо солилцсон вм. МАН-ын мөрийн хөтөлбөрт жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, барьцаа хөрөнгөгүйгээр зээл авах боломжийг судалж, ажлын быайр шинээр бий болговол татвараас чөлөөлөхөөр тусгасан байгааг дуулгасан юм.




Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах