Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

Нийтэлсэн: - 2018/10/04 19:28 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Фото мэдээ , Фото мэдээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороооны ээлжит хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байна. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг ("ландфил") болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх юм байна.

Мөн хуралдааны үеэр зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хүрээнд монгол улсын зээлийн эргэн төлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт энэ оны батлагдсан төсвийн хүрээнд 1.1 их наяд төгрөгийг төлөх юм байна. Харин 2019 оны хүүгийн зардлыг 285,1 тэрбум төгрөгөөр буруулж, 865.6 тэрбум төгрөгийг төлөхөөр байна гэсэн прогнозыг холбогдох албан тушаалтнууд хэллээ. Ер нь өрийн хэмжээ 2017 оны 12 сарын 31-ны байдлаарх тооцооллоор манай улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ны 74.4 хувийг эзэлж байсан бол ирэх 2019 онд өрийн хэмжээ ДНБ-ны 55.4 хувь болгон бууруулахаар төсөвт тусгасан байна.



Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах