Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Европын стандартуудыг НҮБ-ын тусламжтайгаар Монголд нутагшуулахаар болов

Нийтэлсэн: - 2010/03/11 03:32 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Европын стандартуудыг НҮБ-ын тусламжтайгаар Монголд нутагшуулахаар болов Ерөнхий сайд С.Батболд Европын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллахаар болов. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболдод бараалхсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Урамото хийсэн уулзалтын үеэр хөндөж ярив. ЮНИДО нь 1990-ээд оны эхээр Монголын аж үйлдвэржилтийн бодлогын талаар судалгаа явуулсан нь манай улсын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, ЮНИДО-гийн 2006 онд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв. ЮНИДО-гийн Ерөнхий захирлын орлогч нь тус байгууллагаас Монгол улсыг үйлдвэржүүлэх чиглэлээр хийж байгаа судалгааныхаа явц байдлыг танилцуулж стандартын асуудалд ихээхэн анхаардагаа танилцууллаа.

Бүгд найрамдах Казакстан улс ЮНИДО-гийн тусламжтайгаар Европын стандартуудыг бүхий л салбартаа цогцоор нь нэвтрүүлж хурдтай хөгжиж байгаад Ерөнхий сайд С.Батболд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Энэ саналын дагуу Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт Европын холбооны стандартуудыг нэвтрүүлж нутагшуулах чиглэлээр ЮНИДО туслалцаа үзүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах