АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга ноён Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үер хоёр талын харилцааны болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Монгол Америкийн харилцааг идэвхжүүлэх, өндөр дээд түвшний албан тушаалтнуудыг харилцан айлчлуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Түүнчлэн Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оноос даргалахтай холбогдуулан энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаар боллоо