Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

ДУНДГОВЬ АЙМГИЙН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ “АЛТАН ХУУР 2023” ЦЭНГҮҮН БОЛЛОО

Нийтэлсэн: - 2023/12/19 11:51 - Мэдээ, мэдээлэл

Дундговь аймгийн оны шилдгүүдийг тодруулан шалгаруулдаг “Алтан хуур” ёслол хүндэтгэлийн цэнгүүн  Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд цэнгүүнд Дунговь аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнууд болон аймгийн иргэд сум бүрээс ирж оролцдог юм. 

2023 оны шилдгүүдээр:

“Шилдэг малчин”-аар Дундговь аймгийн Хулд сумын малчин Д.Батхуяг,

“Шилдэг бүтээн байгуулалт”-аар Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв,

“Эрүүл мэндийн салбарын шилдэг”-ээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг,

“Спортын салбарын шилдэг”-ээр сур харвааны даян мэргэн Ө.Хатанболор,

“Шилдгийн шилдэг”-ээр МУ-ын ардын багш Д.Төмөр нар тодорлоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах