Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Арабын Нэгдсэн Эмират Улсад цөмийн түлш нийлүүлнэ

Нийтэлсэн: - 2011/01/10 05:06 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад цөмийн түлш нийлүүлнэ АНЭУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын  Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд  бөгөөд Дубайн захирагч  Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумтай уулзлаа. АНЭУ-ыг удирдан захирч байгаа  зургаан хүний хамгийн нөлөөтэй нь Мухаммед Бин Рашид Аль-Мактум бөгөөд Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг амжилттай хашихын зэрэгцээ Дубайн захирагчийн хувьд Дубай хотыг богино хугацаанд асар хурдтай хөгжүүлж чадсан нь нэр хүнд авчирчээ.

Ерөнхий сайд С.Батболд  уулзалтын эхэнд Монгол орныхоо тухай, худалдаа бизнес хөрөнгө оруулалт, гадаад бодлогын талаар товч мэдээлэл өгөөд Булангийн орнууд түүний дотор АНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Абу Даби сан болон Абу Даби Хөрөнгө оруулалтын газартай Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа, мөн АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэх тухай яриа  айлчлалын үеэр  хөндөгдсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

АНЭУ-ын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд арабчуудын биеэр нүүдэлчний цус гүйж байгаа тиймээс бидэнд ижил төстэй зүйл их бий. Монголчууд моринд хайртай хурдан удмын сайн морьд ихтэй гэж сонссон. Би ч бас моринд дуртай гэж хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн бидэнд хамтран ажиллах өргөн боломж байна. Тиймээс цаас шидэлцэж цаг авахын оронд нүдээр харах нь хамаагүй хурдан бөгөөд үр дүнтэй. Ойрын хугацаанд ажлын хэсгүүдээ солилцож  хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхой болгоё гэлээ. Ерөнхий сайд С.Батболд Шейх Мухаммад Бин Рашид Аль-Мактумыг Монголд боломжтой үедээ айлчлахыг урилаа

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах