Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд Австралийн нийслэлд хүрэлцэн ирлээ

Нийтэлсэн: - 2011/02/22 21:21 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Австралийн бизнес, санхүүгийн төв Сидней хотоос айлчлалаа эхэлсэн Монгол Улсын  Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр тус улсын нийслэл Канберрад  хүрэлцэн ирлээ. Тус хотод Австрали улсын парламент, Засгийн газар, яамд, төр захиргааны байгууллагууд болон гадаадын ЭСЯ-д байрладаг улс төрийн төв нь юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа, Ерөнхий сайдуудын уулзалт хэлэлцээ, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг үзэглэх ёслол  маргааш болно. Энэ өдөр Ерөнхий сайд  Австрали Улсад айлчилж буй гадаадын төр засгийн тэргүүнүүдийн тогтсон заншлын дагуу тус улсын нэр нь үл мэдэгдэх дайчдын бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах