Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ: Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улс төр нийгэм эдийн засгийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд Батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Вежди Гөнүлийн айлчлал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд цэргийн сургалт, боловсон хүчин бэлтгэхэд Туркын талаас дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Манай улс Олон улсын энхийг сахуилах үйл ажиллагаанд идэвхитэй ороцож байна. Цаашид хоёр орны энхийг сахиулах хамтын ажиллагааг хөгжүүлхийн чухлыг тэмдэглээд Туркын улсын ерөнхий сайдад халуун дотно мэндчилгээ дамжуулахыг хүслээ. Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүл: Цаг гарган хүлээн авч уулзсанд Монгол улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Өнөөдөр Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр 60 оюутан тус улсад сурд¬гаас цэргийн салбарт 12 сонсогч сурч байгаа тухай дуулгаад цаашид тэтгэлгээр суралцах сонсогчийн тоог нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Түүчнлэн ноён Вежди Гөнүл Туркын хоёр орны цэргүүд Афганистан Улсад мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад баяртай байна гэлээ.
Бүгд найрамдах Турк улсын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж манай батлан хамгаалах салбарт нийт 800 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэх болсон байна