Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл Улсын Их Хурлын дарга, Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгож бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулж төгөлдөршүүлэх нь Засгийн газрын хөтөлбөрт туссан гол зорилтуудын нэг мөн. Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний цогц бодлого”, Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-т төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, эрх зүйн орчин, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бүрдүүлж, улсын бүртгэлийн үйл ажиллагааг үнэн зөв, бодитой хөтлөх зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Эдгээрийн хүрээнд Улсын Их Хурлаас 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталснаар бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулиар Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний бүртгэлийн зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээхээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолоор Хүний хөгжил сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээхдээ иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилттой уялдуулан зохион байгуулахаар болсон. Мөн оны 100 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хишиг, хувь хүртээх үйл ажиллагаатай уялдуулах, иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан билээ. Ашигт малтмал, уул уурхайн салбараас олсон орлого, нийгмийн баялгийн шударга хуваарилалт нь халамжийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй шударга тогтолцоо, иргэний бүртгэлийн давхардал, зөрчилгүй байдлаас шууд хамааралтай. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Монгол Улсын иргэний бүртгэл нь мэдээлэлд суурилсан хэлбэрээр хөтлөгдөж ирсэн түүхтэй. Харин одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээр баталгаажуулснаар Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн бас нэг давуу тал нь иргэний гэрэл зургийг авч дижитал зургийн сан үүсгэх нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм. Төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдийнхээ эрхийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад шинэчилсэн бүртгэлийн гол ач холбогдол оршиж байгаа болно. Иргэний шинэчилсэн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, цахим үнэмлэх олгох суурь дэд бүтцийг бий болгож, хэрэглээнд оруулж ашиглах нь бидний дараагийн томоохон зорилт юм.Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг хуульд заасан чиг үүргийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт улсын хэмжээнд удирдах үүрэг бүхий ажлын хэсэг, нийслэл, орон нутагт Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийг ажиллуулж байна. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна 502 гэрээт ажилтныг түр хугацаагаар нэмж ажиллууллаа. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын хугацаанд ажлын хэсгүүд байгуулан холбогдох дүрэм, журам, заавар боловсруулж, бүртгэлийн зөрчил арилгах аян, сургалт семинар явуулан хүний нөөцийг бүрдүүлэх, дадлагажуулах, бүртгэл явуулах аюулгүй орчин бий болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Үүнээс гадна сум, хорооны 468 анхан шатны бүртгэлийн нэгжийг зөөврийн компьютер, гэрэл зургийн камер, хурууны хээ авах сканнер, маягт хэвлэх принтер болон бар код уншигч зэрэг тоног төхөөрөмж, програм техникээр хангав. Шинэчилсэн бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд орчин үеийн шийдэлд тулгуурласан үндсэн 16 программ хангамжийг шинээр боловсруулан ашиглаж байна. Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын дагуу бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүллээ. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 21 аймгийн 331 сум, нийслэлийн 9 дүүргийн 132 хороо, нийт 468 бүртгэлийн нэгжид хийж байна. Анхан шатны бүртгэлийн мэдээллийг аймаг, дүүрэг бүр хүлээн авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж байна. 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэний 76.9 хувь буюу 1 458 027 иргэн хамрагдсан. Үүнээс нийслэлийн хэмжээнд 74.7 хувь буюу 601 220 иргэн, орон нутгийн хэмжээнд 78.5 хувь буюу 856 807 иргэн бүртгэлд хамрагдаад байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил Дундговь аймагт 90.0, Өмнөговь аймагт 89.3, Баянхонгор аймагт 88.4, Дорноговь аймагт 88.7, Архангай аймагт 87.5, нийслэлийн Багануур дүүрэгт 91.5, Багахангай дүүрэгт 84.7, Чингэлтэй дүүрэгт 82.6 хувьтай байна. Харин Баян-Өлгий аймагт 62.5, Ховд аймагт 66.6 хувьтайгаар бүртгэлийн ажил удааширалтай байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт иргэний шинэчилсэн бүртгэлд мэдээлэл нь тулгагдсан, бүртгэлийн зөрчилгүй иргэний нэрийн жагсаалтыг шилжүүлэх ажлыг 12 удаа зохион байгууллаа. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 712 037 иргэний мэдээллийг шилжүүллээ. Дээрхи зөрчлийг арилгах үүднээс орон нутгийн улсын бүртгэлийн нэгжүүдэд болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт үйлчилгээний ачаалал нэмэгдэж, 3 сарын хугацаанд тус газраас зөвхөн төрсний гэрчилгээний лавлагааг 97918 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Баримт бичгийн зөрчилтэй иргэдийн 46,2 хувийг төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн сангийн зөрүүтэй мэдээлэл эзэлж байна. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хороодын ажлын цагийг нэмэгдүүлэн долоо хоногийн “Бямба” гариг бүрт ажиллуулж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, сурталчлах ажлын хүрээнд төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж байна. Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон цэрэг татлагын үеэр шинэчилсэн бүртгэлийн явуулын цэгүүдийг аймаг, нийслэлийн цэрэг татлагын товчоонд ажиллуулсан нь үр дүнгээ өглөө. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхлээд 3 сар болсон хэдий ч энэ ажлын явц улсын хэмжээнд 76.9 хувьд хүрлээ. Энэ нь шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Цаашид Засгийн газраас иргэдийг бүртгэлд бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Юуны өмнө орон нутгаас нийслэлд ирж суралцаж бүртгэлд хамрагдаагүй оюутныг тухайн сургуулиар нь, хугацаат цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийг анги нэгтгэлээр нь, хорих ял эдэлж байгаа иргэнийг хорих ангиар, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй хүнийг гэрээр нь бүртгэх ажлыг зохион байгуулна. Мөн 2011 оноос хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсынхаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Улсын бүртгэлийн байгууллагын ажлын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан архивын байрны багтаамжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг ч авах болно. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл, түүний үр дүнд бий болсон мэдээллийн бааз нь цахим иргэний үнэмлэх нэвтрүүлэх анхдагч, суурь дэд бүтэц болох юм. Ингэснээр төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд болон бизнесийн байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэний нэгдсэн бүртгэл төгөлдөрших боломж бүрдэж байна. 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордон Анхаарал тавьсанд баярлалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Иймээс Хүний хөгжил сангийн тухай хуульд заасны дагуу иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн эх орныхоо байгалийн баялгаас хишиг, хувь хүртэх бүрэн эрх нь нээгдэх юм.
Төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог, нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг иргэний баримт бичгийн зөрчил нийтлэг байна.
Иймд баримт бичгийн зөрчлийг арилгуулах, 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгох зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Иргэний баримтын төв архив 24 цагаар ажиллаж, 1 хоногт 1600 орчим лавлагааг иргэдэд олгож байна. Түүнчлэн иргэдэд 7 цонхоор архивын үйлчилгээ үзүүлдэг байсныг 14 болгон үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлэв.