Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалаа
Худалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр баталж, 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендерийг зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даалгалаа. Мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд байгаа өвс, тэжээлийн нөөцөд үндэслэн тэдгээрийг татаж тээвэрлэх болон хуваарилах ажлыг оновчтой зохион байгуулан мал өвөлжүүлж, хаваржуулах, төл бойжуулах ажилд зөвхөн малчид төдийгүй сум, дүүрэг, баг, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хүчийгбүрэн дайчлан ажиллах талаар сум, дүүргийнудирдлагад зориуд анхааруулга санамж өгч,дэмжлэгүзүүлж ажиллан биелэлтэд тавих хяналтыг сайжруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Малчдыг аль болох тогтвор суурьшилтай өвөлжүүлж, хаваржуулах тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй хүнс, бараа, материалын худалдааг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахаас гадна өвөл, хаврын цаг агаарын тохиромжгүй үед нутаг сэлгэж нүүдэллэхгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд анхааруулга сануулга өгөх, өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар, хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын албан даалгаварт өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарал хандуулахыг үүрэг болгожээ. Монгол Улсын Засгийн газрын албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэе. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ДААЛГАВАР 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Дугаар 01 Улаанбаатар хот Цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх болон сахилга, дэг журмыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Төрийн бүх шатны байгууллагад цаг үеийн асуудлыг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлэх, өвөлжилтийн явцад гарч болзошгүй хүндрэлтэй асуудалд онцгой анхаарах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас даалгах нь: 1. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт: 1.1 Худалдан авах ажиллагааны 2011 оны төлөвлөгөөг төсөл, арга хэмжээ бүрээр баталж, 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд бүх тендерийг зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх; 1.2 Тендерийн урилга, үр дүнг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, үнэн зөв тавьж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг нээлттэй, ил тод мэдээлэх; 1.3 Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын дүнг улирал бүрийн дараа сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яам тухай бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байх; 1.4 Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээг талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусган 2011 оны 1 дүгээр сард багтаан байгуулж дуусгах. 2. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт: 2.1. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан хуулийн хүрээнд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх талаар бодитой ажил зохион байгуулж тодорхой ахиц гаргах; 2.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бүх шатанд өндөржүүлэн, хууль тогтоомж зөрчсөн, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож байх; 2.3. Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгон батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, үргүй зардлыг багасган хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах; 2.4. Мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан аймаг, сумын хэмжээнд байгаа өвс, тэжээлийн нөөцөд үндэслэн тэдгээрийг татаж тээвэрлэх болон хуваарилах ажлыг оновчтой зохион байгуулан мал өвөлжүүлж, хаваржуулах, төл бойжуулах ажилд зөвхөн малчид төдийгүй сум, дүүрэг, баг, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хүчийгбүрэн дайчлан ажиллах талаар сум, дүүргийнудирдлагад зориуд анхааруулга санамж өгч,дэмжлэгүзүүлж ажиллан биелэлтэд тавих хяналтыг сайжруулах; 2.5. Малчдыг аль болох тогтвор суурьшилтай өвөлжүүлж, хаваржуулах тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ болон зайлшгүй хэрэгцээтэй хүнс, бараа, материалын худалдааг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллахаас гадна өвөл, хаврын цаг агаарын тохиромжгүй үед нутаг сэлгэж нүүдэллэхгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд анхааруулга сануулга өгөх, өөр аймаг, сумаас гэрээний дагуу отроор өвөлжиж байгаа малчдаас хууль бус татвар, хураамж нэхэх, дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллах; 2.6. Малын зүй бусын хорогдлын шалтгааныг зөвхөн байгаль цаг уурын эрсдэлээр тайлбарлах нь өрөөсгөл гэдгийг хатуу ойлгон, ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага, сахилга, ажлын арга барилыг эрс сайжруулах,үргүй зардлыг багасгах, гүйцэтгэлийн сахилгыг өндөржүүлэх; 2.7. Өвлийн оргил ачааллын үед дулааны станц, халаалтын зуух, шугам сүлжээг найдвартай ажиллуулан хяналт тавих, нүүрс, шатах тослох материалаар тасралтгүй хангах, болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх. 3. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд: 3.1. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг сайжруулах, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга нарт; 3.2. Цаг агаарын хүндрэлтэй үед даваагүвээ бүхий авто зам,замын байгууламжид тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхарга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад; 3.3. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын худалдан авах ажиллагаанд хууль тогтоомжийг мөрдүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд тухай бүр нь хариуцлага тооцож ажиллахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, төсвийн ерөнхийлөн захирагч нарт; 3.4. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт. Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД