Ж.Батмөнх агсны тухай кино гарна
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ буурай Ерөнхий сайдад хоёр хүсэлттэй ирснээ ч дуулгав. Ж.Батмөнх агсны цээж баримлыг байршуулах, түүнчлэн түүний нэрэмжит МУИС-ийн гудамжийг тохижуулах А.Даариймаа гуайн хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Ирэх гуравдугаар сарын 10-нд Ж.Батмөнх агсны 85 насны ой болох юм байна.
Түүний амьдралын замналыг өгүүлсэн түүхэн баримтат киноны санхүүжилтыг ч мөн шийдвэрлэхээр болж, төрсөн өдрөөр нь нээлт хийхээр зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Ерөнхий сайд мөн энэ үеэр удахгүй болох цагаан сарыг тохиолдуулан А.Даариймаа гуайд гарын бэлгээ гардууллаа