Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Компанийг “Эрдэнэс МГЛ” компаний охин компани хэлбэрээр байгуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компаний хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлж эхлэх юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь : ТАВАН ТОЛГОЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ЭНЭ ОНД БАГТААН ШАЛГАРУУЛНА Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар УИХ-ын тогтоол, Засгийн газрын хуралдааны 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан Ажлын хэсгийн удирдамжийг баталлаа. Ажлын хэсэг Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг /консерциум/ нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.Мөн дамжин өнгөрөх тээвэр, хөрш орнуудын боомт ашиглалтын талаар яриа хэлэлцээ хийх асуудлаар Засгийн газраас өмнө нь байгуулагдсан Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, үүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон авч үзэхээр болов. Ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийн хэмжээний талаар сонгон шалгаруулалтын хэлэлцээний шатанд хэлэлцэж түүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон тавьж байна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой гадаад орны компани болон тэдгээрийн харъяалагдах Засгийн газарт угтуулан тавих нөхцөлийн талаар Засгийн газраас өмнө баталсан тогтоолын дагуу хэлэлцээ хийн, сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан дуусгах юм.Ажлын хэсэг шалгаруулалтын дүн, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын намрын чуулганд танилцуулж хэлэлцүүлэх, сонгон шалгаруулах ажлын явцыг Засгийн газарт танилцуулж байх үүрэг хүлээлээ. АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООВ Агаарын бохирдлын төлбөр нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын олборлосон түүхий нүүрсний килограмм тутамд 1 төгрөг байх боллоо. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөрийг агаар бохирдуулах хор хөнөөлийн хүчин чадлаас нь хамаарч Органик уусгагчийн 3 зэрэглэлд хуваан килограмм тутамд 10-30 төгрөг байхаар тогтжээ. Органик уусгагч гэдэгт энгийнээр хэлбэл барилгын үйл ажиллагаанд хэрэглэдэг будаг, лак, шингэрүүлэгч зэрэг бодис, хими цэвэрлэгээний цэвэрлэгч уусгагч, бодис, хэвлэх үйлдвэрийн будаг, тоног төхөөрөмжийн цэвэрлэгч бодис, арьс шир боловсруулахад хэрэглэдэг уусгагч, будагч бодис, эмийн үйлдвэрт ашигладаг уусгагч бодис, ашигт малтмал боловсруулах, баяжуулахад хэрэглэдэг уусгагчийг хамааруулдаг байна. Манай улс жилд дунджаар 3 сая гаруй литр органик уусгагч бодис импортоор авдаг бөгөөд эдгээрийн агаарын бохирдлын төлбөрөөс “Цэвэр агаарын сан”-д жилд 60 орчим сая төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Хуралдаанаар “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааг зохицуулах, олон талын оролцоог хангах орон тооны бус Удирдах зөвлөлийн ажиллах журмыг баталж, зөвлөлийн гишүүдийг томилуулах саналаа 10 дугаар сард багтаан Ерөнхий сайдад танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгав. МЯНГАНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА “Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2001 оны 9 дүгээр сарын тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолд Мянганы замын баруун чиглэлийг “Улаанбаатар - Лүн - Дашинчилэн - Өгий нуур - Батцэнгэл - Их Тамир - Хануйн гүүр – Тариат – Цахир - Тосонцэнгэл-Тэлмэн – Улиастай – Завханмандал – Дөргөн – Мянгад – Өлгий –Цагааннуур – Улаан байшинт” гэж өөрчлөхөөр тусгажээ. Ингэснээр Азийн автозамын сүлжээний AH32 чиглэл Мянганы замын хэвтээ тэнхлэгийн автозамын чиглэлтэй давхцаж, цаашид автозамын төлөвлөлт болон барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил хийхэд дөхөм болох юм.Өнөөдрийн байдлаар Өндөрхаан, Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон бөгөөд шинээр Дашинчилэн - Орхоны гүүр чиглэлд 80 км, Хануйн гүүр-Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 165 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил үргэлжилж байна. • Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Ажлын хэсгийн ээлжит 9 дүгээр хуралдаанд манай улс илтгэлээ хэлэлцүүлнэ. Хүний эрхийн төлөв байдлын талаархи Үндэсний илтгэл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тухай хэлэлцэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. • Иргэдээс 2010 оны 3 дугаар улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар улиралд иргэдээс 498 өргөдөл, гомдол, санал ирсэний 340-ийг нь судлан, шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хариу өгч 158-д хариу өгөхөөр бэлтгэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын иргэдийг хүлээн авах байранд 113 иргэнийг хүлээн авч санал, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан хариу өгчээ. Иргэд ихэвчлэн Засгийн газрын тогтоол, шийдвэр, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, зээл, тусламж, геологи, уул уурхай, газрын тос, аж ахуйн нэгж, байгууллагын ажил зэргийн талаар Засгийн газарт хандсан байна. • Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Өмгөөлөл хийх хуулийн этгээдийн тохиромжтой хэлбэрийг тодорхой болгох, өмгөөлөгчдийн сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, өмгөөлөгчид болон Өмгөөлөгчдийн холбооны уялдаа холбоог сайжруулах, төлбөрийн чадваргүй иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тусгай сан бий болгох зорилгоор хуулийг шинэчлэн найруулжээ. Өмгөөлөгч авч байсан 123 иргэний 60 орчим хувь нь өмгөөлөгчдөө сэтгэл хангалуун байж чадаагүй нь судалгаагаар тодорхой болсон байна. Өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар муу, хэргийн талаар бүрэн хөөцөлддөггүй, төлбөрийн хэмжээнээс хамаарч ажилладаг, нөгөө талд үйлчилдэг, өмгөөлж чадна гэж худал хэлдэг, хүнд сурталтай, хөлс нь хэт өндөр, өмгөөлөгчийн байр суурь, эрх хэмжээ доогуур, шүүх хуралд мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй зэргийг судалгаанд оролцсон иргэд хэлжээ. • Булган аймгийн “Өрнөх булаг” компаний архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, Орхон аймгийн “Отгон тэнгэр оргил ” компаний спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ингэхдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг үндэс болгожээ. Өмнө нь дээрх хоёр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан юм. • Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2010 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Бүсийн 30 дугаар чуулга уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд оролцсон дүнтэй танилцав. • Канад Улсын Халифакс хотноо 2010 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд болох аюулгүй байдлын асуудлаарх олон улсын чуулга уулзалтад Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцохыг зөвшөөрөв. • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны дүнг хэлэлцэн сайшаав. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгалаа.
• Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах
• Ордыг ашиглах үеийн төрийн оролцоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шилжүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх
• Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх
• Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах
• Иргэд, аж ахуйн нэгжид компаний хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах
• Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах юм.