Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд : • Импортоор нийлүүлэгдэх төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, холбооны тоног төхөөрөмж • Хийн түлшээр ажилладаг, 1500 см/3 хүртэлх хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи суудлын автомашиныг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг тусгажээ. Харин хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх, үйлдвэрлэснээс хойш 5 хүртэл жилийн доторхи тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзлээ. Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан махыг татвараас чөлөөлснөөр “ченж”-үүдийн шат дамжлагыг багасгах, махны үнийг хэт хөөрөгдөхгүй байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах талаасаа ч ач холбогдолтой юм. ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах, үүнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Эхний ээлжинд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Улаанбаатар хотын Налайх дүүргийн зүүн урд хэсэгт “Шивэрт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт “Оюуны” дагавар хот байдлаар “Силикон вээлий”-гийн хамт байршуулахаар чиглэлд тусгажээ. Төрийн бус өмчийн сургуулиуд 5-10 мянган оюутантай болон нэгдэж, нийлсэн тохиолдолд төрөөс дэмжлэг үзүүлж газар олгохоор төлөвлөж байна. Хотхоны ашиглалтын өмнөх захиргааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулан ажиллахаар тогтоод байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан оюутны байрны тодорхой хэсэг, үйлчилгээний нийт байгууллагыг хувийн хэвшлийн хүч, хөрөнгөөр байгуулна. Хотхонд Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэн, төвийг байршуулах нь шинжлэх ухаан-сургалт-үйлдвэрлэлийн уялдааг системтэй болгож, үр дүнг сайжруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзлээ. Их сургуулиудын хотхон нь нэгдсэн том мэдээллийн төв буюу номын сан, биеийн тамирын танхим, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудтай байна. Их сургуулиудын лаборатори, тэнхимүүдийн мэдэлд байгаа өндөр үнэтэй, нарийн багаж , тоног төхөөрөмжийг төвлөрүүлэн, нийт оюутан, багш, төрийн болон төрийн бус, бизнесийн бүх байгууллагын захиалга, хүсэлтээр үйлчилдэг “Нэгдсэн судалгааны болон туршилтын төв” байгуулахаар төлөвлөжээ. Их сургуулиудын хотхоныг 2010-2021 онд багтаан үе шаттай барьж байгуулах бөгөөд ингэснээр : Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 642.3 сая төгрөг зарцуулах боллоо. Нийслэлийн төсөв, баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гадна дутагдаж байгаа 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов. Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант чиглэлийн авто замаас “Хүй 7 худаг” дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн “Г” зогсоол хүртэлх 3.6 км авто зам барихад шаардлагатай 1.100.0 /нэг тэрбум нэг зуун/ сая төгрөгийг улсын авто замын сангаас санхүүжүүлж, замыг 2010 оны 7 дугаар сарын 5-ны дотор ашиглалтад оруулахыг холбогдох яамдын сайд нарт даалгалаа. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ Үүнд : • Бүх шатны хурал орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл тогтоон хамтран ажиллах, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэртээ хэрхэн тусгасан, ямар арга хэмжээ авсан талаар хариуг тогтмол мэдээлдэг байх • ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд иргэдийн оролцоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг болох • ИТХ-ын өдрүүд, хууль эрх зүйн сургалтыг сум, дүүрэг, баг, хороонд тогтмол зохион байгуулж хэвшүүлэх • ИТХ-ын хуралдааныг нээлттэй хийх, хэлэлцэх асуудлын талаар иргэдэд урьдчилан мэдээлэх, хурлаас гаргасан шийдвэрийг шуурхай сурталчлах зэргээр иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх • Бүх шатны Засаг дарга, ИТХ, Төлөөлөгчид ажлаа иргэдэд тайлагнах журмыг батлан мөрдүүлэхийг зөвлөлөө. • “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. • “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын нэгдүгээр заалтын “боловсрол, соёлын газрын арга зүйчид” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж өөрчлөв. • 2010 онд гадаад оронд амьдаар нь гаргах зорилгоор барих нэг толгой идлэг шонхрын жишиг үнийг 12 000 мянган ам доллар хэвээр байхаар тогтов. • Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулахаар боллоо. • Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байгаа “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байгуулсан гэрээг цуцлав. Цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ болон харуул хамгаалалтын асуудлыг мэргэжлийн байгууллагад хариуцуулж, холбогдох зардлыг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байхаар тогтлоо. • Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 6 дугаар хуралдааныг 2010 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Хуралдаанаар 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж, хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
• Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн
Геологи, уул уурхайн их сургуулийн хотхоныг Орхон аймгийн төвд “Эрдэнэт” ХХК болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж эхлүүлнэ. Ховд аймаг дахь “Ховд” их сургуулийг баруун бүсийн, Дорнод аймгийн “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгон, Дархан-Уул аймгийн төвд техникийн чиглэлийн их сургууль байгуулж хөгжүүлэхээр болжээ.
• Дээд боловсролын хөрвөх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар дээшилж, олон улсын тэргүүлэх их сургуулийн жишигт ойртох нөхцөл бүрдэнэ
• Эдийн засгийн хөгжлийн бодит хүч болох оюутан залуучуудын сурч боловсрох, хүмүүжиж төлөвших таатай орчин бүрдэнэ
• Үндэсний их сургуулиудын сургалт, судалгааны орчин нөхцөл, ашиглалт сайжрана
• Сургалтын мэргэжлийн давхардал арилж, бүтэц оновчтой болон, зах зээлийн эрэлтэд нийцсэн тогтолцоо бий болно
• Сургалт - эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл - бизнесийн холбоо бодитойгоор хэрэгжиж эхэлнэ
• Монгол Улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангах суурь нөхцөл сайжрана гэж Засгийн газар үзэж байна.
ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД 600 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохиож байгаа ажил, үр дүнгийн тухай” Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчингийн мэдээллийг сонсов.Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
ТОВЧХОН