ЗГХЭГ-ынхан 100 жилийн ойн арга хэмжээгээ мод тарьж эхлүүллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар болон тус газрын ажилтнууд өнөөдөр Төрийн ордны зүүн талд мод тарилаа. Энэ нь Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлын эхнийх бөгөөд ой тэмдэглэх ажил үүгээр эхэлж байгаа юм байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хэлтэс, албаараа нийлж усан хэмээх тодотголтой, 6-10 жил үрслүүлсэн гацуур модыг худалдаж авчээ. Гацуурыг мод үржүүлэг, мод, бут сөөгний худалдаа, тохижилт, ногоон байгууламжийн үйлчилгээ эрхэлдэг “БД” компани бэлтгэсэн бөгөөд ургаагүй тохиолдолд нөхөн тарих баталгаа гаргасан байна