Канад дахь монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзав
Мөн өдөр Ерөнхий сайд Ванкувер хотноо хүрэлцэн ирлээ. Тус хотноо ажиллаж, амьдарч сурч байгаа 300-гаад Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй Засгийн газрын тэргүүн уулзаж улс орныхоо байдал,төр засгийн бодлого хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийнхээ талаар танилцуулав. Мөн Канадын хөгжлийн загварыг Монголдоо бий болгох боломжийн тухай үүнд хилийн чанадад тэр тусмаа Канадад мэргэжил эзэмшиж байгаа, энэ улсын хөгжлийн технологиос суралцаж байгаа монголчуудын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлолоо. Өнөөдөр улс оронд нэн хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа, БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзахдаа техникийн нарийн мэргэжлээр Монголчуудыг сургах, төгсөхөд нь мэргэжлийн гэрчилгээ олгож өгөх хүсэлт тавиад байгаа тухай Ерөнхий сайд мэдээлээд одоо бид бусдын хөгжлийг гайхаж амьдрах биш харин өөрсдөө эх орондоо тийм орчныг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай эрчтэй ажиллах юм бол Монгол Улс маань хурдтай хөгжих гараандаа ирчихээд байна гэж ярьсан юм