Катар улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх боломж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Катар Улсын Санхүү, эдийн засгийн сайд Юсеф Хуссейн Камалыг хүлээн авч уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хөгжих боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд эдийн засаг, нийгмээ богино хугацаанд хөгжүүлсэн туршлагыг нь сонирхож байгаагаа хэлэв. Катар Улсаас үзүүлсэн 10 сая ам долларын буцалтгүй тусламжаар “Мянганы зам” хөтөлбөрийн хүрээнд хатуу хучилттай зам тавьж байгааг тэрээр дурдаад Катар Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа нотоллоо.
Газрын тосны баялаг нөөцтэй Катарын эдийн засаг тогтмол өсөлттэй байдаг бөгөөд туршлагаасаа хуваалцахад бэлэн. Ялангуяа харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Санхүү, эдийн засгийн сайд Юсеф Хуссейн Камал илэрхийллээ. Тэрээр Ерөнхий сайд С.Батболдод Ерөнхий сайдынхаа илгээлтийг гардуулав