Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм. Иймээс Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлалд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль-Сабах Монгол Улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол “Баяан” цогцолборын ‘’Эмирийн асар’’ өргөөнд болов.