Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монгол Улсын Ерөнхий сайд З.Бжезинскиг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: - 2010/07/08 23:33 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд З.Бжезинскиг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын нэрт улс төр судлаач, доктор Збигниев Бжезинскиг 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан, хамт үдийн зоог барилаа. Уулзалт, зоогийн үеэр Ерөнхий сайд, З.Бжезински нар олон улсын харилцаа, гадаад бодлого, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо хуваалцлаа.

Доктор З.Бжезински Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монгол Улсад анх удаа ирээд байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд “Евроази дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц унших юм. З.Бжезински нь 1976-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан билээ. Тэрээр АНУ-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сэргээхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд энэхүү зүтгэлийг нь үнэлж 1981 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор түүнийг шагнажээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах