Монгол улс Жюү жицүгийн дэлхийн аваргатай боллоо
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжлэн явагдаж, 100 гаруй орны тамирчид өрсөлдөж байна.
Тус тэмцээний залуучуудын ангилалын -70кг жинд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн, “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан маань Дэлхийн аварга болон Төрийн дууллаа эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулжээ. Дүүдээ сурлага, спортын өндөр амжилт хүсье!