МУ-ын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан уулзалтыг нээж ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
УИХ-ын эрхэм гишүүд ээ, Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны жилийн эцэст 1.6 хувийн бууралттай гарсан бол энэ оны эхний 4 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 60,7 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар, гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 570,3 сая ам доллараар буюу 58,1 хувиар өсч эдийн засгийн хямралт үеийг нэгэн хэмжээгээр даван туулж байна. Ийм эерэг нааштай үзүүлэлтүүд гарч байгаагийн зэрэгцээ инфляцийн өсөлт, мал аж ахуйн салбарт учирсан томоохон хохирол, ажилгүйдлийн өсөлт зэрэг таагүй, онцгой анхаарал татсан үзүүлэлт ч бас цөөнгүй гарч байна. Тухайлбал: Хоёр. Баримталж ирсэн бодлого ба тулгарч буй асуудлууд Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, дэлхийн байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарч манай улсын эдийн засгийн тодорхой салбаруудад учирч байгаа хүндрэл, тулгамдсан асуудлуудаас дүгнэж үзэхэд бид өнөөгийн хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтоо алхам тутамдаа хэлэлцэх, эргэцүүлэн дүгнэж байх шаардлагатай болж байна. Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж байгаа байгаль цаг уур, дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоо, хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн сэтгэл зүй зэрэг нь бүхэлдээ бидэнд цаашдын хөгжлийг зохистой авч явах бодлогын өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй болох нь харагдаж байна. Саяхныг хүртэл бид Монгол Улс алт, зэс, нүүрс, цайр зэрэг ашигт малтмалын орлогод түшиглэн хөгжиж чадна гэсэн төсөөлөл, ойлголттой явж ирсэн. Ашигт малтмалын салбар манай улсын экспортын 60-70 орчим хувийг эзэлж, улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэсээр байгаа билээ. Гэвч ашигт малтмалын салбарын тогтворгүй, урьдчилан тааварлашгүй хувьсамтгай орлого нь нэг таатай өдөр өсөлтийг бий болгох боловч, өөр нэгэн таагүй өдөр хямрал, бууралтыг авчирдаг болохыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид бүхэн тодорхой харж, мэдэрсэн. Ашигт малтмалын орлого дээр өрөөсгөл байдлаар тулгуурласан улс орны эдийн засагт ямар хүндрэл, сөрөг талууд гарч байсан талаар түүхэн сургамж ч цөөнгүй байгаа. Иймээс зөвхөн ашигт малтмалын салбараа түлхүү хөгжүүлэх нь алс хэтдээ алдаатай бодлого болох нь тодорхой учир цаашид ашигт малтмалын салбарын эхний жилүүдийн орлогод түшиглэн өөрийн улсын аж үйлдвэрлэл, бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн олон тулгууртай болгох улмаар алс хэтдээ мэдлэгт тулгуурласан эдийн засгийн суурийг бий болгох нь манай улсын дунд болон урт хугацааны хэтийн зорилтын үндсэн суурь, тулгуур байх ёстой гэж үзэж байна. Ийм ч байр сууринаас бид хандаж Засгийн газраас аж үйлдвэржүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг түлхүү хэрэгжүүлэхийг зорьж, тодорхой хөтөлбөрүүдийг батлан гарган ажиллаж байгаа билээ. Гурав. Бодлогын уулзалт, хэлэлцүүлгээс хүлээж буй үр дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газар олон арван жилийн туршид хамтран ажиллаж ирсэн түншүүд, улс орнуудтайгаа хамтран хөгжлийн зөв гарц, бодлогыг хэрхэн оновчтой тодорхойлох, бодлогоо яаж шинэчлэх вэ гэдэгт өнөөдрийн зохион байгуулж байгаа энэхүү уулзалт ярилцлага тодорхой хэмжээгээр хариулт өгөх болов уу гэж бид итгэж байна. Манай гадаад түншлэгчид маань, манай салбарын яамдын мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний үндсэн дээр бидний өмнө тулгамдаад байгаа олон тооны асуудлуудаас энэ удаад дараахь бүлэг асуудлуудыг сонгон авчээ. Энэ нь: Хэлэлцүүлэгт оролцогчдийн маань хувьд анхаарвал зохих зүйл бол зөвхөн өнөөдөр хэлэлцэж буй 3 асуудлаар бидний өмнө тулгарч буй бүхий л асуудал хязгаарлагдахгүй гэдгийг бид сайн ойлгож, мэдэрч байгаа. Иймээс бид цаашид ч ийм төрлийн бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг янз бүрийн түвшинд, өөр цаг хугацаанд зохион байгуулах нь зайлшгүй юм. Манай Засгийн газар өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа зүйлээ өөрсдөө дүгнэж, үнэлэхээс илүүтэйгээр юуны өмнө ард иргэдийнхээ санал бодлыг, шүүмжлэлийг сонсохыг илүү эрхэмлэж байгаа. Мөн үүний зэрэгцээ Монголчууд биднээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд өөр өөр түүхийг туулж ирсэн улс орнуудын болон, эдгээр улс орнуудын хөгжлийн ололтой сайн туршлагыг хуримтлуулан мэдлэгийн сан бүрдүүлсэн олон улсын байгууллагуудын арвин их туршлага бүхий шинжээчид, судлаачдын санал, дүгнэлт, шүүмжлэлийг сонсож, үйл ажиллагаандаа тусган авч байхыг бид эрмэлзэж байна. Иймээс урьдчилан аливаа дүгнэлт хийлгүйгээр асуудлуудаа нухацтай ярилцаж, зөвлөлдөе. Ингээд хэлэлцүүлгийн явцад гарч байгаа санал, дүгнэлт, шүүмжлэлийг анхааралтай шүүн тунгааж цаашид хэрэгжүүлэх бодлогодоо ямар өөрчлөлт, шинэчлэлт хийвэл зохистой вэ гэдгийг уулзалт ярилцлагынхаа төгсгөлд дүгнэн ярилцвал зүйтэй болов уу гэж бодож байна. Санхүүгийн хямралтай холбоотойгоор олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран, богино хугацаанд хэрэгжүүлж байгаа “Стэнд-бай” хөтөлбөр энэ оны 9 дүгээр сард хэрэгжиж дуусах бөгөөд үүний дараа гадаад түншүүдтэйгээ хөгжлийн ямар чиглэлүүдээр түлхүү анхаарч, хамтран ажиллах вэ гэдгийг ч бид өнөөдрийн хэлэлцүүлгийнхээ явцад анхаарах учиртай. Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийн үнэ, цэнтэй цаг мөчийг бүрэн ашиглаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал тус бүрээр идэвхи, санаачлагатай, ажил хэрэгчээр оролцохыг Засгийн газрын гишүүд, сайд нартаа болон хэлэлцүүлэгт оролцож байгаа яамд, агентлагын албан хаагчиддаа үүрэг чиглэл болгож байна. “Монгол Улсын Засгийн газар -Гадаад түншүүдийн хамтарсан бодлогын хэлэлцүүлэг”-ийн үйл ажиллагаа тодорхой үр дүнтэй, цаашид олон улсын байгууллага, гадаад орнуудтай Монгол Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэх стратеги-төлөвлөгөөнд тусгалаа олохуйц тодорхой үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
Эрхэм хүндэт, гадаад түншлэгчид ээ,
Эрхэм ноёд, хатагтай нараа, Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Нэг. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монгол улстай өнгөрсөн 20 гаруй жилийн туршид хамтран ажиллаж, хүнд цаг үед байнга туслаж, санхүүгийн хямралыг гэтлэн давахад үнэтэй туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн гадаад түншлэгчиддээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд олон тоо мэдээллийг давтан дурьдаж, нуршилгүйгээр статистикийн сүүлийн үеийн тоо мэдээлэлд тулгуурлан эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч дурьдъя.
• Манай улсад өнгөрсөн 2009-2010 оны өвлийн улиралд цочмог хүйтрэн, байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл учирч мал аж ахуйн салбар, малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдоод байна.
• Хүнсний гол нэрийн барааны үнийн өсөлтийн улмаас өргөн хэрэглээний барааны үнийн түвшин оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеэс 13,1 хувиар өсөөд байна. Инфляцид голлон нөлөөлж байгаа хүнсний барааны үнийн өсөлт нь зарим талаар махны нөөцийн бэлтгэлтэй, мөн зудын хохиролтой холбоотойгоор махны нийлүүлэлт эрс багассантай голчлон холбоотой гэж судлаачид дүгнэж байна.
• Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас барилга, барилгын материалын үйлдвэрлэлд ихээхэн бууралт бий болж, олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, үүний улмаас сүүлийн жилүүдэд аажмаар буурч байсан ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оноос дахин нэмэгдэж одоогоор ажил идэвхитэй эрж байгаа 38,1 мянган хүн ажлын байргүй, ажилгүй байна. Хэдийгээр зарим нэг бэрхшээл саад учирч байгаа хэдий ч манай Засгийн газар эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг оны эцэст ханган биелүүлэх боломжтой гэж бид үзэж байна.
Өнөөдөр УИХ, Засгийн газраас гадаад түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж ирсэн нийгэм, эдийн засгийн бодлогын эерэг, сөрөг талууд, гарч байгаа үр дүнгийн талаар болон цаашид бодлогоо хэрхэн улам сайжруулж болох арга замыг хэлэлцэн, зөвлөлдөхөөр энэ танхимд хуран цуглаад байна. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн зарим үндсэн бодлогын талаар тоймлон дурьдвал:
• Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлж буй зорилтууд;
• Европын стандартыг Монгол улсын бүхий л салбар хүрээнд нэвтрүүлэх;
• Төсвийн тогтолцоо, харилцааны шинэчлэлт хийх;
• Хүний хөгжлийн асуудлууд: үүний дотор нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэл, боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэл;
• Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бодит салбарын төслүүд;
• Хөрөнгийн зах зээлийг шинэчлэх, цаашид хөгжүүлэх бодлого;
• Ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй холбоотойгоор өмнөд говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх гэх мэт олон зорилтыг манай УИХ, Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн жилүүдэд, тухайлбал хямралын өмнөх жилүүдэд бид эдийн засгийн өсөлтийн өндөр тоон үзүүлэлтэд илүү их анхаарал хандуулж, зорьж явсан цаг үе байсан.
Бид өөрсдийгөө хэт дөвийлгөн “туйлын зөв бодлогыг бүрэн гаргаж, тодорхойлсон” гэж хэлэх боломжгүй юм. Бид алхам тутамдаа, өдөр тутамд шинэ, шинэ асуудалтай тулгарч, түүнийг хэрхэн богино хугацаанд, шуурхай, зөв зүйтэй шийдвэрлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. Өнөөдрийн хүрсэн хөгжлийн нэгэн цэг, цаг мөчөөс цаашдын ирээдүйг, маргаашийн өдрийг угтуулан харвал бидний хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэрэгсэлүүд нь бүхий л тулгарсан асуудлыг шийдвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл, бодлого байж төдийлөн чадахгүй болов уу гэж үзэж байна. Ийм учраас өнөөдөр дэлхий нийтээр хүн төрөлхтөний маргаашийн өдөр болгонд шинээр урган гарч ирж байгаа асуудлуудад зөв хариулт өгч, шийдвэрлэж чадахуйц тийм зөв бодлого, зөв тогтолцоо буюу “Хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлт”-ийг бий болгохын төлөө ухаан бодлоо уралдуулж, энэ чиглэлээр олон улсын түвшинд ч харилцан ярьж, зөвлөлдөж, санал бодлоо солилцож байна.
• Төсвийн харилцааг хэрхэн шинэчлэх асуудал,
• Нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх тухай асуудал,
• Эдийн засгийн өсөлтийг дэмжих арга замуудын тухай гэсэн үндсэн 3 асуудлыг энэ удаад хэлэлцэхээр сонгон авсан байна.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.