Мэдээ
Манай улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 12-ны өдөр Японы улсын Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Ноён Ё.Нода хүндэт зочноо Япон тусад тавтай морилохыг уриад Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тус улсад хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой болж байгааг үнэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалаа нэг өдрөөр урагшлуулж Японы Зүүн бүс нутагт болсон б
Угсаа залгамжлах эрхэм дээд Хун тайжид бараалхлаа
Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Япон улсын залгамжлах эрхэм дээд Хун тайж Нарухитогийн өргөөнд зочилж, түүнд бараалхлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, их
Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлд гарч эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Японы Мицүй компанийн Ерөнхийлөгч М.Ийжиймаа өнөөдөр бараалхлаа. Японы гол үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийж байгаа айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа, мөн хоёр улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаа идэвхжих суурь бий болж байгаад талархаж байгаагаа Мицүй компанийн Ерөнхийлөгч хэлж байлаа. Мон
Монгол Японы эдийн засгийн харилцаа чанарын шинэ шатанд гарлаа
Манай улс Японы Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийг өөрийн орны хөгжлийн зорилтуудтайгаа холбож үр ашигтай зарцуулах боломжийг нээсэн нэгэн чухал баримт бичигт өнөөдөр Токио хотноо гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай С
Монголын Хөгжлийн банк Сүмитомо Мицүй банктай хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж байгаа албан ёсны айлчлал 2012 оны гуравдугаар сарын 12-ны энэ өдөр албан ёсоор эхэлж байна. Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх жилийн хүрээнд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны анхны гадаад
Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2012 оны гуравдугаар сарын 11-ний энэ өдөр эхэлж байна. Энэ нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний айлчлал юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн зорилт, ялангуяа уул уур
Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтэ
Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүн