Мэдээ
БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, МАХНЫ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бензин шатахууны үнийн өсөлт, махны бодит үнэ, нөөцийн бүрдүүлэлт зэргийн талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, нараас тодруулга авлаа. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан өгсөн мэдээлэлдээ “Сүүлийн гурван сар дараалан нефтийн бүтээгдэхүүний үнэ огт өсөөгүй. Энэ нь Засгийн газраас о
ДИПЛОМАТ КОРПУС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ БАЯР ХҮРГЭЛЭЭ
Манай улсад гадаадын дипломат корпусын 19, олон улсын 9 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагын удирдлагуудыг Монголын төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлал бий. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар гадаад орнууд
Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болжээ
Улаанбаатар хот утаанаасаа бүр мөсөн салж чадахгүй 20 гаруй жил болж байна. Энэ асуудал үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болсоор ирсэн. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл гарч сүүлийн нэг жилд нийслэлийн утаа зарим бүсэд багасч байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар м
Ардчилсан нам Засгаас гарах болсонд Ерөнхий сайд харамсал илэрхийллээ
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсноо Ардчилсан нам мэдэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын тэргүүн ийн мэдээлэл хийх болсон юм.“Өнөөдөр Ардчилсан намын удирдлагуудаас хийсэн мэдэгдэлтэй холбогдуулаад хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргын хувьд тодорхой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй хэмээн
2012 ОНЫГ ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАЛАА
Монгол Улсын Засгийн газар 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж 70 гаруй мянган байнгын ажлын байр шинээр бий болгосон. Энэ ажлыг үргэлжүүлж, ажилгүйдэл, ядуурал гэсэн ойлголтыг бүрмөсөн халахын тулд 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгож байгаагаа өнөөдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа албан ёсоор зарлалаа. “Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл том бизнес рүү орж байгааг таслан зогсооно
Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийснийхээ дараагаар “Өндөрхаан-Уул” ХХК-ийн худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзлаа. Тэдний дунд ийм хөдөлмөр эрхэлж амьдралаа хүний зэрэгтэй авч яваа хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байл
Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллаж байна
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын анхны өдрөө наран ургах зүгийн эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Албан өрөөндөө сууж асуудлыг шийдэхээсээ илүү хөдөө орон нутгаар явж, иргэдийн амьдрал ахуйг бодитоор харах зорилготой гэж энэ удаагийнхаа томилолтыг Засгийн газрын тэргүүн тодорхойлж байна. Монгол улсын Засгийн газар энэ онд бага орлоготой өрх, гэр бүлийг дэмжихэ
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хуучин, шинэ хоёр оны зааг дээр Монголынхоо нийт ард иргэдэд хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ, Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье. Улиран одож байгаа 2011 он Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 50 жил зэрэг томоохон үйл явдлуудаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон ахиц дэвшил гарлаа. Мо