Мэдээ
Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзалт хийхдээ Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрхэмсэг ноён Жон Байден манай Засгийн газрын тэргүүний энэхүү хүсэлтийг тун чухал санал тавилаа гээд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар уулзалтын дараа
БНСУ-ЫН Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бараалхав. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалд Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд амжилт хүсээд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгч Ли Мен Багийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцааг &ldq
Ж.Байден: Хорин жилийн хугацаанд болсон бүх сонгууль нь шударга бөгөөд чөлөөтэй болсон ардчилсан Монгол Улсыг зорьж ирлээ
Монгол улсын Ерөнхий сайдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж. Байдэн манай улсад албан ёсоор айлчилж байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн хувьд 1944 оноос хойш анх удаагаа манай улсад айлчилж байгаа түүхэн гэдгээрээ онцлог болж байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ж.Байдэнтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд
Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байден манай улсад айлчлахааар ирлээ. Эрхэм зочны хөлөглөсөн онцгой үүргийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2011 оны 8 дугаар сарын 22-ны энэ өдөр 12 цагаас газардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг но
Эрэлхэг эх оронч Чин Ван Гадинбалын Чагдаржавын хөшөө сүндэрлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 20011 оны 07-р сарын 28 ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо Тэргүүн сайд, Түшээт засаг хошой Чин ван Гадинбалын Чагдаржавын дурсгалын хөшөөний нээлтэд оролцлоо. Аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэж буй Дундговьчууд энэ өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэн, туурга тусгаар улсыг сэргээн мандуулах түүхэн үйлсэд манлайлан оролцож, удирдсан Ду
Мандалговийг Улаанбаатартай холбох замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн зун 21 аймагт ажиллаад ирснийхээ дараа говийн аймагт хийсэн томилолтоо дүгнэхдээ “Говь сэрж байна” хэмээн хэлж байсан билээ. Үнэхээр өнөөдөр Монголын говь нутаг Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийг дагаад бүтээн байгуулалтын ид халуун цэг болоод байгаа билээ. Төмөр зам, авто зам эрчим хүч гээд дэд бүтэц бий болгох ид ажил тэнд өрнөж ба
Манай улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулахыг зорьж байна
Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээ байгуулахаар хоёр хөрш оронтой яриа, хэлцэл хийж байна. Үүнд болон 2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркинаас хүсэв. Тэрээр 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ноён В.И.Чуркиныг хүлээн авч уулзан хоёр орны болон НҮБ
Монгол улсын гавъяат тамирчин М.Даваажаргалыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс, ард түмнийхээ зан заншил, соёлыг ойлгуулахад их хувь нэмэр оруулж байгааг нь Засгийн