Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Мэдээ

Ерөнхий сайд эмэгтэйчүүдэд баяр хүргэв

Ерөнхий сайд эмэгтэйчүүдэд баяр хүргэв

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийт эмэгтэйчүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.Тэрээр төр, засгийн хариуцлагатай албанд ажиллаж байгаа нэр бүхий эмэгтэйчүүдийг 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Өндөр албан тушаал хашиж, улс орныхоо хө

Нийтэлсэн: 2011/03/08

Хөгжлийн санал санаачилга, туршлага ирүүлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Ерөнхий сайд үүрэг болголоо

Хөгжлийн санал санаачилга, туршлага ирүүлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Ерөнхий сайд үүрэг болголоо

Зах зээлийн хөгжил эдийн засгийн орлогоос хамаарна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд хандаж хэллээ. Тиймээс эдийн засгийн энэ хөгжилд гадаад харилцааны салбар ямар үүрэг гүйцэтгэж, ямар нөлөө үзүүлж болохыг дор бүрнээ бодож ажиллах хэрэгтэй гэж Ерөнхи

Нийтэлсэн: 2011/03/07

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

Монголын эдийн засгийн чуулган 2011 оны 3 дугаар сарын сарын 2-4-нд Төрийн ордонд болж өндөрлөв. “Хөгжилд хамтдаа” уриан дор болсон энэ чуулганаар хүний хөгжил, засаглал, хөгжлийн бодлого, дэд бүтэц гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөлөө. Чуулган амжилттай болж өндөрлөснийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганыг хааж хэлсэн үг

Нийтэлсэн: 2011/03/04

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа

Монголын Эдийн засгийн форум гурав дахь өдрөө Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Төрийн ордонд үргэлжилж байна. Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж буй Монгол Улсыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхох болсон энэ үед болж байгаа Монголын хөрөнгө оруулалтын чуулганд ялангуяа, гаднын бизнесмэн, хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол ө

Нийтэлсэн: 2011/03/04

С.Батболд: Бодитой хамтын ажиллагаа бүх салбарт өгөөжөө өгнө

С.Батболд: Бодитой хамтын ажиллагаа бүх салбарт өгөөжөө өгнө

“Өмнө нь хийж бүтээснээ бататгаж, цаашид илүү ихийг хийх бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Бодитой хамтын ажиллагаа зөвхөн газар тариалан гэлтгүй бусад бүх салбараар дамжин улс орны хөгжилд хамгийн их өгөөжөө өгнө. Бодлого, зохион байгуулалт нь зөв, талуудын хамтын ажиллагаа, оролцоо сайн байвал ямар ч ажлыг хийж болдог гэдгийг бид “Атрын IIIаян”-аар харуулсан” гэж Монгол Улс

Нийтэлсэн: 2011/03/04

Дэлхийн банк, Oлон улсын санхүүгийн корпораци боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Дэлхийн банк, Oлон улсын санхүүгийн корпораци боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол Хятад болон Хойд Солонгос хариуцсан захирал Клаус Роланд болон Олон Улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази болон номхон далайн бүсийн захирал Финклстон  нарыг хүлээн авч уулзаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай Монгол Улс олон жилийн турш хамтран ажиллаж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтө

Нийтэлсэн: 2011/03/03

Дэлхийн залуу удирдагчидтай уулзав

Дэлхийн залуу удирдагчидтай уулзав

Mонголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу удирдагчдын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Залуу удирдагчид эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөө аж ахуй, түүхий эдийн бирж, байгалийн баялаг, тэр дундаа үндэсний баялгийн менежмент, урт хугацааны хөрөнгө оруулалтын болон

Нийтэлсэн: 2011/03/03

Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна

Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна

Монгол Улсын Засгийн газар стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлал бий болгох, түүнээс иргэн бүрт хишиг хувь хүртээхийн зэрэгцээ эдийн засгаа улам хөгжүүлэх тулгуур салбар болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг ил тод байлгах нь нэн чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Иргэний танхимд өнөөдөр

Нийтэлсэн: 2011/03/03

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах