Мэдээ
Ерөнхий сайд Завхан аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа. Тэрээр Донойн нисэх онгоцны буудал хүрэх 17 км замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгов. Ерөнхий сайд дараа нь
Тайширын цахилгаан станцыг ашиглалтад оруулна
Тайширын усан цахилгаан станцыг 9 дүгээр сард туршилтын журмаар ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай 250 мянган ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцын ажилтай танилцсаны дараа ийм шийд гаргалаа. Энэ дагуу
Алтайчууд авах ургацаа 1000 тонноор нэмэгдүүлнэ
Говь-Алтай аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, өнгөрсөн оноос тариалах талбайг 500 га-гаар, хураан авах ургацыг 1000-аас доошгүй тонноор нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Урьдчилсан байдлаар үр тариа 585,9 га-д, төмс 193 га-д, хүнсний ногоо 107 га-д, тэжээлийн ургамал 512 га-д, эмийн ургамал 131 га-д, жимс жимсгэнэ 82 га-д тариалаад байна. Говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг са
Говь-алтай аймагт хөгжих боломж байна
Говь-Алтай аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий.Эдгээр ордыг түшиглэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэг
Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангахыг санууллаа
Өнгөрсөн өвөл болсон байгалийн гамшиг, зудын улмаас Говь-Алтай аймгийн нийт өрхийн 43 хувь буюу 3580 малчин өрх зуданд өртөж, аймгийн хэмжээнд 715 мянган толгой мал хорогдон 764 өрх огт малгүй болжээ. Засгийн газраас ч үүнд анхаарч гамшгийг хохирол багатай даван туулахад нь зориулж улсын төсвөөс 635 сая төгрөг, гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар 57
Засгийн газар бүх аймаг, сумыг найдвартай эрчим хүчтэй болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр аймгийн “Айргийн хад” болон “Ентум” компаний үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээн авах гэж байгаа эмнэлгээр орж байдалтай нь танилцсаны дараа Алтай хотын иргэдтэй уулзаж ярилцлаа. Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтайчуудад Ерөнхий сайд Засгийн газрын
Хөшөөтийн уурхайн олборлолт 10-р сараас эхэлнэ
Одоогоор Хөшөөтийн уурхайн хайгуул хийгдэж, нөөцийн хэмжээг эцэслэн тогтоогоод байна. Ирэх 10-р сараас эхлэн олборлолт эхлэх бөгөөд энэ үед баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажиллах үеэрээр Хөшөөтийн уурхайд очин ажлын явцтай нь танилцлаа. Хөшөөтийн уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тал нь коксжсон, тал нь энгийн нүүрс. 85 сая тонн нүүрсний нөөцийг
Цэргийн гавъяаны улаан тугийн одон гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Ховд аймагт ажиллахдаа Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган тус ангийг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсны дараа Ерөнхий сайд С.Батболд одонг 1