ОУУЗН-ээс 400 мянган швейцар франкийн тусламж олгохоор шийджээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод МУЗН-ийн Ерөнхийлөгч Л.Одончимэд дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийнхээ хамт бараалхав. Л.Одончимэд МУЗН-ийн дунд, анхан шатны хороо аймгуудын Онцгой байдлын хэлтэстэй хамтран өвөлжилтийн байдалд үзлэг хийж хүндрэлтэй байгаа аймгуудад 60.0 сая төгрөгийн дулаан хувцас ачуулсан байна. Мөн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн шинжээчдийг урин өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад ажиллуулжээ. Үүний үр дүнд Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс 400.000 швейцар франкийн тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ мөнгийг 5 аймгийн 1500 орчим өрхөд тусламжийн барааг багцлан тараахаар шийдэж байна. Энэ багцад дулаан хувцас, гурил, будаа, зэрэг бараа бүтээгдэхүүн багтах юм гэлээ. Тэрбээр Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ нэмэлт, өөрчлөлтдөө Улаан загалмай нийгэмлэгийн үндсэн ажилтнуудыг төрөөс санхүүжүүлэх, тусламжаар гадаадаас ирж байгаа бараа материалд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зэрэг заалт оруулснаа тайлбарлан төслөө Ерөнхий сайдад гардуулав.
Ерөнхий сайд МУЗН-ээс санаачлага гарган малчдадаа туслах арга хэмжээ авсанд талархаж буйгаа илэрхийлээд ирж байгаа тусламжийн барааг холбогдох байгууллагуудтай нь ажлаа уялдуулан оновчтой шуурхай хүргэхийг анхааруулаад Улаан загалмай нийгэмлэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд Засгийн газар анхаарал тавих болно