Нийтэлсэн: -
2011/02/20 20:46 -
Мэдээ, мэдээлэл
,
Мэдээ
Тус улсад эдүгээ 460 гаруй оюутан суралцдаг аж. Тэдний төлөөлөлтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, санал бодлыг нь сонсон, дотно яриа өрнүүллээ. Мэдээллийг тэд өдөр тутам авч байгаа ч гэсэн Засгийн газрын тэргүүнээс мэдээлэл сонсоно гэдэг ховор боломж юм. Тийм ч болохоор олон иргэд цуглаж, Ерөнхий сайдаасаа мэдээлэл сонслоо. Хамтарсан Засгийн газар эдийн засгийн их гараан дээрээ ирээд байгааг, олон ажлыг бодит болгох түүхэн чухал цаг үе ирснийг Ерөнхий сайд тэдэнд дуулгаад, энэ их ажилд гадаадад амьдарч байгаа оюутан та бүхний оролцоо чухал гэдгийг тэмдэглэж байв.