Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль орон даяар амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өрсөлдөгчөөсөө үнэмлэхгүй олон санал авч УИХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Сүхбаатар дүүргээсээ гурав дахь удаагаа УИХ-д сонгогдлоо. С.Батболд өөрийг халуун дотноор хүлээн авч, сонгуулийн энэ өдрүүдэд дэмжиж ирсэн сонгогчдодоо чин сэтгэлийн талархлаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч С.Батболд Сүхбаатар дүүргийнхээ сонгогчидтой 100 гаруй удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулж, сонгогчдынхоо санал бодлыг сонссон юм. С.Батболд сонгогч бүрийнхээ хэлсэн ярьсныг санаж, захисан захиасыг нь ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ Сүхбаатарчууддаа онцолж хэллээ.