Сү.Батболд гишүүн Ё.Нодаг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн С.Батболд манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайд асан Ё.Нодаг хүлээн авч уулзлаа.
Сү.Батболд, Ё.Нода нарыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах анхны хэлэлцээг эхлүүлж байсан түүхтэй. Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалаар уг хэлэлцээрийг байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал боллоо хэмээн судлаачид дүгнэж байсан юм.
Дашрамд дурдахад, ноён Ё.Нода Японы 95 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол УИХ-ын гишүүн Сү.Батболд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байв.