С.Батболд: Иргэддээ сар бүр хишиг, хувь хүртээнэ
Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Энэ асуудлаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзан байр сууриа илэрхийллээ. Засгийн газар хөгжлийн асуудалд анхаарч иргэдээ өрсөлдөх чадвартай, боловсролтой болгохын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж байна. “Хүний хөгжил сан”-гаас олгох хишиг, хувь дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Засгийн газраас цаашид авахаар зорьж байгаа арга хэмжээний тухайд нэгдүгээрт хишиг, хувийг сар бүр олгож эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ зорилгоор “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүртээ олгох хишиг, хувийг сар бүр олгож байх шийдвэрийн төслөө УИХ-д өргөн барьсан. Хоёрдугаарт сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн иргэн бүрт 2011 оноос эхлэн сар бүр 21 000 төгрөгөөс доошгүй хэмжээний хишиг, хувь олгох саналыг Засгийн газраас дэвшүүлээд байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Иргэн бүрт өгч байгаа энэ хишиг, хувийг 0-18 насны бүх хүүхэд ч хүртэх юм. Цаашид хишиг, хувийг нэг дор бөөнөөр нь өгөх биш, харин сар бүр тогтмол өгч байх нь илүү оновчтой, зөв шийдэл. Олгох мөнгөний хэмжээг жил бүр улсын төсөвтөө тусгаж, батлуулж байх юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.