С.Батболд: МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаa
МАХН-ын XI Бага хурлын үеэр МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын “Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, сахилга хариуцлагын тухай” асуудлаар тавьсан улс төрийн илтгэл Иймд та бидэнд улс орныхаа хувь заяа, намынхаа дотоод амьдралын талаар хэлэлцэн ярилцах зүйл олон байна. Намын дүрмийн байгууллага болох Бага хурал бүрэн эрхийнхээ хүрээнд ямарч асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэй. Энэ хурлаас нийт нийгмийн болоод намын дотор амьдралын холбоотой чухал шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Ингээд Бага хурлын гишүүд та бүхэнд болон намын нийт олондоо хандан дараах хоёр чиглэлээр би байр сууриа илэрхийлье. УИХ-аар баталсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай намын сонгуулийн хөтөлбөрийн амлалт, зорилтууд тусгагдсан. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах нь манай намын нэн тэргүүний зорилго гэдгийг онцлон хэлье. МАХН, АН сонгуулийн үеийн ширүүн сөргөлдөгчид, засгийн эрхийн төлөө үргэлжийн өрсөлдөгчид мөн боловч улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн хөгжлийн төлөө өнөөдөр хамтран ажиллагсад, нэг баг болж ажиллах тийм л хувь зохиолтой учирсан. Бэрхшээл зовлонг хамтдаа туулж байна. Хамгийн гол нь Засгийн газрын зорилтууд, хөтөлбөр төслүүд хэрэгжиж байвал ард түмэнд ашигтай, улс оронд хэрэгтэй. Энэ бол манай намын эрхэм зорилго мөн. Манай намын 90 жилийн түүхийн туйлбартай мөрдсөн жанжин шугам бол олон түмний эрх ашиг байсан. Өнөөдөр ч тийм, хойшид ч тийм байх болно. Энэ том эрх ашгийн зарчимд суурилсан Засгийн газрынхаа үйл хэргийн төлөө тууштай зүтгэх нь манай намын гуйвашгүй байр суурь нэр төрийн хэрэг байх ёстой. Өнгөрсөн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан томоохон асуудал амьдралд бодитой хэрэгжүүлэх баттай эхлэлийг тавьсан. Үүнд олон жил гацаанд байсан Оюу толгойн гэрээг батлуулснаар стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах их ажлын үүд хаалгыг нээсэн. Оюу толгойн гэрээ хэлцлүүд өнөөдөр олон хэл ам, хардалт сэрдэлтийг дагуулж байгаа ч алсдаа ард түмэнд ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Ач тус, үр өгөөжтэй байлгах эсэх нь та бидний нэгдсэн ойлголцол, хамтын зүтгэл, тууштай бодлогоос хамаарна. Үүний зэрэгцээ уул уурхайн салбараас олох ашгаасаа хишиг, хувь хэлбэрээр иргэддээ хүртээх нийгмийн баялгийн хувиарлалтын эрхзүйн орчныг бүрдүүлж, хишиг хувиарлалтын сангийн савны амыг нээсэн. Мөн иргэний бүртгэлийн буюу төрийн ой санамжийн төгөлдөршүүлэх ажлыг эхлүүлсэн. Бүртгэл мэдээллийн төгөлдөршил нь нийгмийн баялаг хувиарлалт, төрийн халамж үйлчилгээг ил тод, шударга байлгах зорилготой. Иргэдийнхээ өмч хөрөнгийг баталгаажуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач тустай. Иймд энэ ажлын эрчийг сулруулахгүй, эцсийн үр дүнг гартал ажил хэргийг явуулах нь чухал байна. Сонгуулийн шударга тогтолцоо, төрийн албыг бэхжүүлэх ажил эхэлсэн. “Атрын гуравдугаар аян” зэрэг аж ахуй, үйлдвэр бизнесийн хүрээнд тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Зарим боломжийн үр дүн, амжилтууд ч гарсан. Эдгээр алхмууд бол Засгийн газрын хөтөлбөр түүгээр дамжаад манай намын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж буй тул үүнийг энд дурдаж буй. Засгийн газраас “Хүний хөгжлийн сан”-гаас иргэддээ эх орны хишиг, хувь байгаа боломжийнхоо хэрээр бодитойгоор хүртээж эхэллээ. Боловсролд шинэ стандарт нэвтрүүлэх, бизнесийн орчинг шинэчлэх, хувийн хэвшилд боломж нээх, улсын салбар төрийн өмчит байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, барилгын үйлдвэрлэл болон үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх гээд бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Засгийн газар сүүлийн хуралдаанаараа аварга гэж хэлэхүйц томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. “Таван толгой”, “Иргэн бүрт 1.5 сая төгрөг”, “Шинэ төмөр зам”, “Утаагүй Улаанбаатар” гээд үнэхээр том төслүүд. Бас л гарцаагүй хийх ёстой ажил. Цаашид цаг алдаж болохгүй тулгарсан асуудлууд. Хэрэгжүүлэхэд амаргүй зорилтууд. Мэдээж бэрхшээл саад, хэл ам, шүүмжлэл үгүйсгэл гарна. Тиймээс саад бэрхшээлийг давж, санасан зорьсон ажлаа хэрэгжүүлэхийн төлөө бид бүгд улам эрчимтэй ажиллах шаардлага нэмэгдэж байна. Нөгөө талаас хамтарсан Засгийн газарт дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн намын нэг гол үүрэг бол өөрийнхөө Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлэх явдал билээ. Энэ дэмжлэг олон хэлбэртэй байж болно. Бодлогын шийдвэр гарган дэмжих, чиглэл зөвлөгөө өгөх, бодлого зорилтоо хэрэгжүүлэх боломж олгох, үйл ажиллагааг нь сурталчлан таниулах, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ оролцоог идэвхжүүлэх бас алдаа дутагдлыг засч залруулах ажил хэрэгч шүүмжлэл хүртэл дэмжлэг мөн. Хамгийн гол нь улс төрийн, нийгмийн тогтвортой байдлаар хангах явдал нь хамгийн чухал дэмжлэг байх болно. Өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийн санаа бодол тайван бус, төр засагтаа итгэх итгэл сайнгүй байна. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралын нөлөөгөөр үйлдвэрлэл, бизнесийн үр ашиг буурч, үнэ ханш өсч, ажлын байр хомсдож, амьжиргааны түвшинд нөлөөлж байгаатай холбоотой. Бас байгаль цаг уурын цас зудын гамшиг малчдын санаа сэтгэл, ажил амьдралд хүнд цохилт болж, түүнийг дагаад нийгмийн бүлгүүдийн нэлээд хэсгийн амин зуулга хүндэрсэнтэй холбоотой. Бас аль ч салбарт төрийн нэрийн өмнөөс ажил хариуцаж буй зарим хүмүүсийн хариуцлагагүй байдал, шударга бус харилцаа нь гал дээр тос нэмж бүрч бухимдуулж байгааг хэлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд байдлыг улс төрийн зарим нэг хөдөлгөөн, нам хүчин өөрийн сонирхолдоо ашиглахын тулд хүндрэл бэрхшээлийг хөөрдөн дэвэргэх, нийгмийн сэтгэл зүйгээр тоглох, олон түмний санаа бодлыг үймүүлэх, зориудаар тогтворгүй байдал үүсгэх зохион байгуулалттай гэмээр үйл ажиллагаа явагдаж байгааг анзаарахгүй байж болохгүй. Гэхдээ энэ бүхнийг цөөн тооны хүмүүсийн явуулга, хатгаас хэмээн үл тоомсорлож бас болохгүй. Тиймээс нийгэмд явагдаж байгаа эдгээр үзэгдлийн хөрс суурь, шалтаг шалтгаан, мөн чанарт гүн гүнзгий үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхой болгох нь энэ удаагийн бага хурлын анхаарлын төвд байх ажлуудын нэг мөн. Нийгмийг хамгийн ихээр бухимдуулж буй асуудал нь ажилгүйдэл, ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал юм. Ардчилсан нийгэмд хүний хамгийн үндсэн эрхийн нэг нь болох нь эдийн засгийн эрх бүрэн хангагдаагүй байгаа нь энэ нийгмээ шударга бус байна гэж маш олон иргэд үзэхийн үндэс суурь болоод байна. Энэ нөхцөл цаашид улам даамжирах юм бол эргэлт буцалтгүй гэж үзэж байсан ардчилсан хөгжлийн замд ч саад бэрхшээл үүсэхийг үгүйсгэх аргагүй юм. Ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих төслүүдийг цаг алдалгүй шийдэж, нийгмийн баялгийн тэгш шударга хувиарлалтын асуудалд онцгой анхаарах шаардлагатай болж байна. Иймд 21 зууны Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурд, өнгө аясыг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөн эхлүүлэхэд нам онцгой анхаарах шаардлагатай боллоо. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлаад буй том төслүүд үүнд чиглэгдэж байгаа юм. Эдгээр төслүүдийг ажил хэрэг болгож эхэлбэл ажилгүйдлийн түвшин буурч, эдийн засгийн өсөлт түргэсч, олон нийтийн хүсэмжилж буй эдийн засгийн шударга ёс бэхжихэд чухал хувь нэмэртэй байх учиртай. Иймд намын Бага хурлын гишүүдийн зүгээс эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх арга зам, цаг хугацааны талаар санал бодлоо уралдуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх томоохон төслүүдийн зэрэгцээ Засгийн газар дараах зүйлүүдийг онцгой анхааралдаа авч тодорхой алхамуудыг хийхээр ажиллаж байна. Энэ өвлийн цас зудаар одоогийн байдлаар зургаан сая орчим мал хорогдож, малын гаралтай түүхий эдийн үнэ огцом буурч эдийн засагт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ малчдын амьжиргаа, нийгмийн байдалд онцгой хүндрэл учруулж байна. Өвлийн цас зудны дараах энэ жилийн удаан хаврыг аль болох бага алдагдалтайгаар даван туулахад малчиддаа тус дэм үзүүлэх, тэдний нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын асуудалд онцгой анхаарах шаардлага цаашид ч үргэлжлүүлэн тавигдах юм. Иймд цас зудаас үүдсэн хүндрэлийг даван туулахад малчдад дэмжлэг үзүүлэх урт хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулж, УИХ-даа танилцуулж хэрэгжүүлнэ. Засгийн газраас өргөн барьсан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг УИХ-аар баталсан бөгөөд цаашид “Монгол мал” хөтөлбөрийг Засгийн газар дэмжиж УИХ-аар батлуулна. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг цас зудны цаг үеийн асуудлаас үл хамааран хэрэгжүүлэх болно. Ингэснээр малчин хүнийг дэмжих, мал аж ахуйн салбараа дэмжих, цаг үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах цогц бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө бүрдэх юм. Хэдийгээр нөхцөл байдал амаргүй байгаа ч энэ удаа төсвийн тодотголын хүрээнд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газар УИХ-ын хаврын чуулганд оруулна. Цалин, тэтгэвэрийг цаашид ч нэмэгдүүлэх бодлого баримтлана. МАХН-ын нийгмийн бодлого чиглэлийн дагуу гэр бүлийг дэмжих асуудлыг нухацтай хэлэлцэж УИХ-д холбогдох саналаа оруулна. Эдгээр арга хэмжээг хэлэлцэж хэрэгжүүлснээр гэр бүлийг дэмжих, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмад настанд үзүүлэх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэх, малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгүй иргэдийг эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалд бүрэн хамруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд шинэчлэл хийхэд тодорхой ахиц гарах юм. Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ дахь манай бүлгийн гишүүд, МАХН-аас санал болгож сонгогдож, томилогдсон сайд, дэд сайд зэрэг улс төрийн албан тушаалтнууд өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрхэн анхаарч ажилласнаас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шийдвэрлэх хэмжээгээр хамаарна гэдгийг өмнөх Бага хурлын илтгэлүүдэд дурьдагдаж байсан. Эдгээр хүмүүсээс намын өмнө хүлээх хариуцлагыг хамгийн товчоор тодорхойлбол, намаас амласан хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэх ёстой, эс бөгөөс энэ ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Энэ тодорхойлолт аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагад намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтанд нэг адил хамаарна гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газраас намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар орон нутгаас тайлан авч дүгнэлт хийжээ. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Иргэдийн хурлын тэргүүлэгчид нь жил бүр хэлэлцэж Засаг дарга нарынхаа ажлыг үнэлэхэд бүгд л “хангалттай” гэж дүгнэжээ. Гэвч “хангалттай” гэдэг тоон үнэлгээ нь бодит байдал дээр очихоороо иргэд сонгогчдын үнэлгээнээс зарим тохиолдолд зөрчихөөд байна. Цаасан дээрх тайлан мэдээ, амьдрал дээрх ажил байдал зөрж байгааг МАХН-аас санал болгон сонгогдож, томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, улс төрийн албан тушаалтнууд, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын дарга нар онцгой анхаарах ёстой. Та бидэнд сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтоо хэрэгжүүлэхээс өөр зам, өөр гарц байхгүй. Үүний тулд дараах арга хэмжээг авах нь зүйтэй. Үүнд, нэгд, шат шатны намын байгууллагууд, МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, УИХ-ын МАХН-ын бүлэг мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлж дүгнэх, хариуцлага тооцох, дүн шинжилгээ хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий цомхон чадварлаг бүтэц бий болгон эрчимтэй ажиллахыг чиглэл болгож байна. Та бид намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зөвхөн энэ удаа хэлэлцэж байгаа биш ээ. МАХН-ын Бага хурлын VI хуралдаанаар “Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд намын бүх шатны байгууллагын үүрэг”-ийн тухай асуудал хэлэлцсэн. Одоо давтан ярьцгааж буй маань санамсаргүй хэрэг биш. МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын тухайд нэг нарийн бичгийн даргын ахалсан ажлын хэсэг байгуулж, Намын бага хурлын гишүүдээс татан оролцуулж дээр хэлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг онцгойлон анхааръя. Манай нам Монгол Улсаа хөгжүүлэх, нийгмийн харилцааг улам боловсронгуй болгоход тэмүүлсэн байнгын тасралтгүй үйл явцыг 89 жилийн туршид тэргүүлж, санаачилж, манлайлж ирсэн. 20-р зуунд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж, орчин цагийн аж үйлдвэр, нийгмийн байгууламжуудыг бүтээн байгуулсан бахархалтай түүхийг бидний өмнөх үеийнхэн үлдээсэн. Ардчилсан Монгол төрийг бэхжүүлэхэд МАХН чухал үүрэг гүйцэтгэсэн. Гүйцэтгэсээр байна. Ардчилалыг тогтолцооны хувьд Монгол Улсад бүрэлдүүлэх, хүний үндсэн эрх, эрх чөлөө, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө зэрэг үнэт зүйлийг төлөвшүүлэхэд өнгөрсөн хугацааны ихэнх үед нь засгийн эрх барьж байсан улс төрийн хүчний хувьд МАХН зонхилох хувь нэмэр оруулсан. Харин одоо та бид 21 зууны Монгол Улсын бүтээн байгуулалтын шинэ төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, ардчиллын шинэ үе шатыг манлайлж, төрийг ард түмэндээ илүү ойр, ил тод, ёс зүйтэй байлгаж чадвал МАХН-аараа бахархах түүхийг дараа үеийхэндээ өвлөн үлдээж чадна. Манай нам олон түмний нам, ард иргэдтэйгээ ямарч үед хамт явж ирсэн нам. Тиймээс өнөөдөр ч, хойшид ч ард олныхоо дунд байж тэднийгээ сонсож, хүсэл мөрөөдөл, зовлон шаналалыг нь мэдэрч ажиллах учиртай. Өнгөрөгч Бага хурлаас хойш энэ чиглэлээр багагүй ажил хийсэн. “Нийгмийн ардчиллын аян”-ыг эхлүүлж үүнээ 2010 онд “Ард түмнээ сонсох” жил болгон үргэлжлүүлж байна. “МАХН-XXI ЗУУНД” намын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан намын бүх шатны байгууллагын түвшинд хэрэгжүүлж эхэллээ. Эл хөтөлбөрийг боловсруулахдаа олон мянган хүнийг хамарсан хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага зохион байгууллаа. “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг намын бүх шатны байгууллагууд, идэвхтэн сонгуультны дунд зохион байгуулж, намын асуудлаар санал солилцлоо. Эдгээр арга хэмжээ намын үзэл баримтлал, үнэт зүйлс, бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн дүрмийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Энэ бүх хэлэлцүүлэг, саналаас үзэхэд нийгмийн шударга ёсны эрэлхийлэл, хүсэмжлэл улам бүр олон нийтийг хамарч байгаа нь бидэнд мэдрэгдлээ. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэл гагцхүү эдийн засгийн агуулгатай биш юм. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ ялгавартай, ижил тэгш бус, авилгал хээл хахууль мэдэгдэхүйц буурахгүй байгаа, төрийн бүх шатны байгууллагын хариуцлага дээшлэхгүй байгаа нь ядуурал, ажилгүйдлээс дутахааргүйгээр олон нийтийн дургуйцэл, эгдүүцэлийг хүргэж байгаа нь ойлгомжтой. Монгол Улсад ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэг эхлээд 20 жил өнгөрсөн ч шударга бус, хууль бус үйлдэлтэй тэмцэх ажилд хүн бүхэнд мэдрэгдэхүйц ахиц үр дүн гарахгүй, харин ч бүр энэ бүхэнд дасаж, байдаг зүйл мэтээр санаа амарлангуй хандах явдал газар авч байгаад олон нийт дүгнэлт өгч байна. Санаа амарлангүй хандлага нь өдөр тутмын түвшинд иргэдэд үзүүлж буй төрийн төрөл бүрийн үйлчилгээ хөшүүн хойргоос эхлээд гар цайлгахаас наана ажил төрөл урагшилдаггүй гэсэн иргэдийн гомдлоор илэрхийлэгдээд удаж байна. Ийм байдлыг засаж залруулах, цаашид гаргуулахгүй байхын тулд нийтэд ижил тэгш үйлчилдэг ардчилсан нийгмийн хэм хэмжээ, ардчилсан институцийн үйл ажиллагааг улам бэхжүүлж хөгжүүлэх шаардлага байна. Энэ шаардлагыг манай МАХН мэдэрч, ардчиллын шинэ түрлэг, түүнийг боловсронгуй болгох дараагийн үе шатыг тэргүүлж, санаачилж, манлайлж явж чадах эсэхээс ойрын хэдэн арван жилүүдэд улс төрийн тавцан дахь намын байр суурь шаалтгаална. “Ард түмнээ сонсох” жилийн хүрээнд олон нийтээс манай намд хандан дэвшүүлж буй нэг асуудал бол төрийн бүх шатны байгууллагын хариуцлагын тухай сэдэв юм. Төрийн аль ч шатанд байгаа худал хуурмаг явдал, хууль бус үйлдлийг олон нийтийн зүгээс эрх баригчидтай, юуны өмнө манай намтай шууд холбон ойлгож, илт шүүмжлэх болоод байна. Энэ нь ч бас үндэслэлтэй юм. Монгол Улсын сүүлийн 89 жилийн түүхэнд 85 жил төрийн эрхийг дангаараа эсвэл хамтран барьж байсан улс төрийн ууган хүчин бусдаас илүү хариуцлагатай, ёс зүйтэй байхыг олон нийт хүсч хүсэмжилж байгаагийн илрэл. МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаа юм. Иймд МАХН, түүний тэргүүлж буй Засгийн газар улс төрийн хариуцлагын асуудалд төрийн удирдлагын бүх шатанд онцгой анхаарах цаг болжээ. Үүнтэй холбоотойгоор бид намын гишүүний хариуцлагын тухай нухацтай ярьж, бодитой хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна. Намаас улс төрийн дэмжлэг авч төр, засгийн хариуцлагатай ажил албанд очингуутаа намаасаа нүүр буруулдаг, төрөл арилждаг, намын хамт олноо мартдаг, намын бодлогоо дэмждэггүй, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хүчин чармайлт гарган ажиллахаа умартдаг зохисгүй байдал манай намд бүү байг гэж намын хамт олон маань хүсэж байгааг хүн бүр ойлгох ёстой. Намын нэрээр улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд намын дүрмийн дагуу шат шатанд тодорхой дүгнэлт хийж, цаашид нь тодорхой хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, шат шатны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцож хэвшихийг олон нийт ч, манай намын гишүүд ч шаардаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд хариуцлагыг тооцох арга хэлбэрийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Саяхан Удирдах Зөвлөлийн хурлаар “МАХН-ын Бага хурлын гишүүдийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг баталлаа. Энэхүү батлагдсан үзүүлэлтүүдээр гишүүн тус бүрийг МАХН-ын Хяналтын Ерөнхий хороо, Ёс зүйн хороо, МАХН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газраас хамтран дүгнэж, МАХН-ын Удирдах Зөвлөл болон МАХН-ын Бага хуралд мэдээлж байхаар шийдвэрлэлээ. Энэ бол намаас санал болгож, сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх нэг чухал хөшүүрэг байхын зэрэгцээ цаашид намаас аль нэг албан тушаалд дахин санал болгох гол хэмжүүр байх болно. Үүнтэй холбогдон намын дүрмийн холбогдох заалт, хэсгүүдэд МАХН-ын Удирдах Зөвлөл, Хяналтын Ерөнхий хорооны саналыг үндэслэн намын сахилга, хариуцлагын холбогдолтой заалтуудад зарим нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон байна. Тухайлбал, намаас санал болгож сонгогдож, томилогдсон албан тушаалтны эрх үүргийг нарийвчлан тодотгох, тэдний зүгээс намын эв нэгдэл, нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргавал улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй гэж гишүүдийн дундаас санал гаргаж буйг анхаарлын гадна орхиж болохгүй. Сонгуульд өрсөлдөгч хүчнийхээ талд илт ажилладаг, нам дотроо нэр дэвшихийн тулд мөнгө, хөрөнгө амладаг, тараадаг, хууль дүрмийн бус үйлдлүүд гаргадаг, намын эв нэгдэл, эрх ашиг, нэр хүндэд илт хохирол учруулахуйц худал мэдээ, мэдээллийг түгээдэг баримт байна гэж гишүүд шүүмжилж байгаа. Намын гишүүний хувийн сахилга бат бол дүрэм журамд захирагдахын зэрэгцээ ёс зүйгээр хэмжигдэх учиртай. Хувийн явцуу эрх ашиг, хүсэл зорилгоо нам, төрийн ажлаас дээгүүр тавихыг олон нийт жигшин үздэг боллоо. Үүнд намын шат шатны байгууллагууд дүгнэлт хийж, зориуд анхаарч ажиллах ёстой. Энэ бол МАХН-ын үйл ажиллагааны шинэчлэлийн нэг гол чиглэл байх ёстой. Энд намын гишүүдийнхээ хариуцлагын талаар түлхүү ярьж байгаа нь хариуцлагыг юуны өмнө намаас томилогдсон, сонгогдсон албан тушаалтнуудтай тооцож чадаж байвал бид төрийн нийт албан хаагчдаас хариуцлагыг бүрэн хэрэгжүүлэхийг шаардах ёс зүйн эрхтэй болох юм. Бүх шатанд, улс орны хэмжээнд сахилга батыг бэхжүүлж, хариуцлага тооцож, зарчим журамгүй, эмх замбараагүй байдалтай тэмцэж ажиллах цаг болсон байна. Үүнийг ард түмэн үгүйлж, хүсч, бас шаардах боллоо. “Нийгмийн ардчиллын аян”, “Ард түмнээ сонсох” жил, “МАХН-XXI ЗУУНД” намын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах арга хэмжээний явцад нэг зүйл тодорхой харагдлаа. Тэр нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд намын манлайлалыг хангахын тулд МАХН-ын шинэчлэлийг, бүх талаар гүнзгийрүүлэн эрчимжүүлэх явдал юм. Намын шинэчлэлийн хэлбэр, агуулгын асуудлыг “Ард түмнээ сонсох” жилийн хүрээнд намын бүх шатны байгууллагаар хэлэлцэх нь зүйтэй. Үүнд үзэл бодлын шинэчлэл, төрийн алба хаагчид намын харъяалалгүй болсонтой холбогдуулан нам иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэлийн багууллага, төрийн бус байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааны асуудал чухлаар тавигдаж байна. Үзэл бодлын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ чөлөөт зах зээлийн тогтолцоог тэтгэж, нийгмийн баялгийн хувиарлалтын шударга ёсыг сахих, улс орны эв нэгдлийг хангаж, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хөдөлмөрч зан чанарыг урамшуулж, боловсрол, өрсөлдөх чадварыг тэтгэх, эрх чөлөөт тогтолцоог бэхжүүлж, санаачилгыг урамшуулах манай намын ардчилсан социалист болох нийгмийн ардчилалын үнэт зүйлсэд онцгой анхаарах ёстой гэж үзэж байна. Эдгээр асуудлыг намын ээлжит Их хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Бодлогын сахилгыг чанд сахих нь намын дотоод ардчиллыг, шүүмжлэлтэй намын гишүүдийн үзэл бодол, чөлөөтэй хэлж ярих эрхийг хааж, боогдуулж буй хэрэг огтхон ч биш билээ. Ходоод хагаравч тогоондоо, гэдэг хуучны үг бий. Шүүмжлэл, санал бодлын зөрөлдөөн, үл ойлголцол байдаг л зүйл. Манай намын хувьд энэ бүх асуудал дотооддоо шийдэж ирсэн уламжлалтай. Бага хурлын гишүүд, журмын нөхөд өө,
Намын Бага хурлын гишүүд, Эрхэм журмын нөхөд өө,
Энэ удаагийн намын Бага хурал улс төр, нийгэм, эдийн засгийн онцлог нөхцөл байдалд болж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хугацаа тэхий дундаа орчихоод байгаа үед, эдийн засгийн хямрал байгалийн цас зудын уршгаар малчид, улмаар олонхи иргэдийн аж амьдрал хүндхэн цохилтод ороод байгаа үед, улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын томоохон үсрэлт хийх үед, нийгмийн тодорхой хэсэг нь хувьсгалд уриалж, дийлэнх хэсэг нь тогтвортой байдлыг хүсэмжилж байгаа үед болж байна.
Нэг. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилт, хэрэгжилтийн явц, цаашдын зорилт
Манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө том зорилт дэвшүүлсэн. Эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг өөд татахын төлөө та бид хамтаараа хэлэлцэж тогтсон зорилтууд, түүнийгээ биелүүлж чадна гэсэн амлалтууд юм. Иргэдийн маань дийлэнх олонх нь үүнд итгэж найдаж, сонголтоо өгсөн. Энэ итгэл найдварын сонголтын хариуд тайлагнах хугацаа талдаа орох гэж байгаа. Тиймээс бид юуг хийж чадсан, юуг хийж байгаа, үлдээд буй хугацаанд юуг хэрхэн яаж хийхээ нухацтай ярих нь зүйтэй.
Хоёр. Улс төрийн намын хөгжил, нийгмийн шаардлага.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь аливаа эрх барьж буй намын гол зорилт, үндсэн үүрэг мөн. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ алсын хараа, хөгжлийн стратегиа байнга боловсронгүй болгож, нийгмийн шаардлагыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Улам бүр хурдтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд улс төрийн нам дасан зохицож, үргэлж шинэчлэгдэн хөгжиж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх буюу урагшлах хөдөлгөөний манлайд явах ёстой.
Бидэнд бас үйлдэл, үйл ажиллагааны шинэчлэл чухал болно. Хуулийг хэлбэрэлтгүй баримтлах, алдаа дутагдлынхаа төлөө уучлал гуйж чаддаг, засаж залруулдаг байх соёлд ч суралцууштай. МАХН улс төрийн шийдвэр гаргахдаа дотроо олон талаас нь шүүн ярилцаж, тунгаан хэлэлцэж ирсэн. Цаашид ч энэ уламжлалт аргаа барьж ажиллана. Олонхиороо асуудлаа шийдэж, улс төрийн шийдвэр нэгэнт гарсан бол тохирсон зүйлээ намын хэмжээнд бүгдээр ягштал биелүүлэх нь бодлогын сахилгын шалгуур үзүүлэлт байх ёстой.
Манай намын түүхт 90 жилийн ой 2011 онд тохионо. Намынхаа 90 жилийн ойг угтан намын бүх үүр, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын хороо, Удирдах Зөвлөл тус бүртээ 9 бүтээлч ажлын аян өрнүүлж байна. Монголын ард түмэн, намынхаа гишүүд, дэмжигчдийн дэмээр намын маань Төв байрны ажил урагштай явагдаж байна. Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дарга Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх аа. Намынхаа 90 жилийн ойгоор нээлтээ хийх боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Намынхаа Төв байрыг ард иргэд, гишүүд дэмжигчдээс ирүүлсэн саналын дагуу “Тусгаар тогтнолын ордон” хэмээн үеийн үед үүрд нэрлэхээр намын Удирдах Зөвлөлөөс шийдвэрлэснийг мэдэгдэхэд таатай байна. Намын гишүүд дэмжигчдийн дунд хандив цуглуулах хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна. Тусгаар тогтнолын цагаан ордноо барихад хандив, тусламж үзүүлж буй байгууллага, хамт олон, намын гишүүд дэмжигчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа намын нийт гишүүдийн өмнөөс илэрхийлье.
Бага хурлын гишүүд, журмын нөхөд өө,
Монгол Улсынхаа маргаашийн дүр төрх нүүр царайг бид өнөөдөр зөв сонголт хийн тодорхойлж өөрийн үзэл бодлоо сонсгохгүй бол төрийг хүчгүйдүүлж, Монголчууд монголчууддаа дайсагнаж, хүчирхийлэлд уриалан дуудах явдал газар авч өдөр тутам шахам цацах болсныг анзааралгүй өнгөрүүлэх арга алга.
Бидний эцэг дээдэс ”эвт шаазгай буга барина” хэмээх ухаант үгийг өвлүүлэн үлдээсэн байдаг. Намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж талцал зөрчлийг намжаан улс орныхоо эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжлийг бататгах үйлсийн төлөө хүчээ нэгтэн бүгд хамтран ажиллая. Монгол орны эв нэгдлийн илэрхийлэл болсон Үндсэн хууль, түүний дагуу байгуулагдсан төр засгийн тогтвортой байдлыг хангаж, УИХ, хамтарсан Засгийн газрыг улс орны хөгжил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажиллуулах нь зүйтэй гэсэн бодлогыг манай нам одоо ч барьж байна.
Иргэд сонгогчдын маань манай намд итгэсэн итгэлийн гал өөдөө байна. Бид итгэлийг зүтгэлээр хариулж, гишүүд дэмжигчдээ сайн зохион байгуулж, хүсэл тэмүүлэл, эрч хүчийг нь бадрааж чадвал ард түмний маань заяа түшиж, эх орныхоо хөгжлийн баталгааг түүчээлэн явах манай намын ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болно. Энэ нь гагцхүү та бидний сэтгэлийн хат, итгэлийн оч, зүтгэлийн үр, сахилга батаас хамаарах болно оо. Бид хамтдаа чадна.
Анхаарал тавьсан журмын нөхөд Та бүхэндээ баярлалаа.