С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй
Монгол Улсын хүүхэд бүрт төр засгийн, аав ээжийн хайр халамж хүрч байх учиртай. Энэ хайр халамж, халуун дулаан элчийн гадна нэг ч хүүхэд үлдэх ёсгүй. Үүний төлөө төр засаг, багш нар, эцэг эх бид нар ажиллах ёстой гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны шилдэг хүүхдүүд болон “Хүүхдийн нөхөр буяны эзэн”-ээр шалгарсан хүмүүст шагнал гардуулах үеэр хэллээ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний комиссоос тухайн жилд авьяас зүтгэл, ажил үйлс, сурлага, урлаг, спортын амжилтаараа шалгарсан тэргүүний хүүхдүүдээ Төрийн ордонд хүлээн авч, шагнал гардуулдаг уламжлал бий. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон энэхүү ажиллагаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, тус зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нар оролцож, Монгол орныхоо өнцөг булан бүрээс бүтээл авьяасаараа онцгойрон шалгарч ирсэн хүүхдүүдэд шагнал гардууллаа. Мөн хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ ажилладаг “Хүүхдийн нөхөр буяны үйлстэн” өргөмжлөл хүртсэн томчуудад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 онд ажил үйлс, сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлан, бахархал болж шалгарсан хүүхдүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ололт амжилтаа ирэх жилд улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэх ерөөл өргөлөө. Мөн хүүхдийн нөхөр буяны үйлстэн та бүгдийн сайхан сэтгэл зүтгэл, ариун үйлс тань улам үр өгөөжөө өгч, хүүхдүүдийн маань амьдрал улам өөдрөг байх болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр Монголынхоо нийт хүүхэд багачууд болон хүүхдийн төлөө буяны үйлс хийж байгаа сайхан сэтгэлт хүмүүст талархал дэвшүүлж мэндчиллээ. 2010 оны шилдэг хүүхдээр, Сурлагын амжилт, танин мэдэхүйн номинац Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинац Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хөдөлгөөн номинац Бүтээлч, мэргэжлийн чиг баримжаа номинац Биеийн тамир, спортын номинац Эр зориг, авхаалж самбаа номинац
Урлаг, уран бүтээлийн номинац
• Дорноговь аймгийн Сайншанд сумын Хоёрдугаар сургуулийн долдугаар ангийн сурагч Батхүүгийн Билгүүн
• Булган аймгийн Булган сумын харьяат, Эрээн хотын Монгол үндэсний дунд сургуулийн сурагч Батбаярын Долгор
• Нийслэлийн “Олонлог төв” сургуулийн сурагч Алдарцогтын Орхонтуул
• Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Баясгалан
• Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батхуяг
• Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Нямдоржийн Нямбаяр
• Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн сурагч Баярсүрэнгийн Билгүүн
• Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн сурагч Адъяагийн Цолмончимэг
• Нийслэлийн Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн сурагч Отгонбаярын Оюунтөгс
• Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сурагч Отгончулууны Сүхболд
• “Галакси” дунд сургуулийн сурагч Өлзийбаярын Дүүрэнбаяр
• Нийслэлийн 45 дугаар сургуулийн сурагч Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ
• Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Бат-Эрдэнийн Оюунсувд
• Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сурагч Пүрэвийн Болортуяа
• Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Баатарзоригийн Батцэцэг
• Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Ганбатын Эрдэнэболд
• Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбаатарын Нямжаргал
• Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн сурагч Батхүүгийн Сумъяабазар
• Баян-Өлгий аймгийн Бастама ахлах сургуулийн сурагч Хуатын Ерган
• Дорнод аймгийн Баян-Уул сумын сурагч Алтангэрэлийн Уранбаяр нар тус тус шалгарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.