ТОП-10 улс төрчийн жагсаалтыг С.Батболд тэргүүлж, С.Баяр удааллаа
Сант Марал сангийн дэргэдэх судалгааны төвөөс монголын улс төрд орон зайгаа эзэлсэн ТОП- 10 улс төрчийн рейтингийг тодорхойлох судалгааг хийсэн байна. Судалгааг Улаанбаатар хотод явуулж, шилдэг улс төрчдийг тодруулжээ. Ингэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаарх үзүүлэлттэй харьцуулан дүнг гаргасан байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаанд оролцогчдын 18 хувь нь Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэж, тэрбээр рейтингээрээ нэгдүгээрт бичигдсэн бол, Ерөнхий сайд асан С.Баяр удаалж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаарт оржээ. Түүнчлэн Н.Энхбаяр, С.Оюун, Н.Багабанди, З.Алтай, Б.Жаргалсайхан, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нарын улс төрчид Улаанбаатар хотод явуулсан судалгааны үр дүнгээр ТОП-10 улс төрчдөөр тодроод байна.