Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Төр, засаг Завхан аймгийн хөгжилд анхаарч байна

Нийтэлсэн: - 2010/08/09 03:14 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Төр, засаг Завхан аймгийн хөгжилд анхаарч байнаЗавхан аймгийн удирдлагууд өмнөх Засгийн газарт хандан дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа ажлуудынхаа талаар санал, хүсэлт гаргасан байна. Эдгээрийн хариуг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Завхан аймагт ажиллахдаа өглөө. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна. Үүнд зориулж 2010 оны төсвийн төсөлд 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусган, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозам барих төслийг концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулна.

Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онд улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна.

Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд, зарим төрлийн ашигт малтмал боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болох юм. Гэхдээ бүхнийг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдэх бус, харин орон нутаг нөөц, бололцоогоо ашиглан боломжтой зүйлийг нь өөрсдөө бие даан шийдэж байхыг Ерөнхий сайд санууллаа. Цаашид аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, засаг, орон нутгийн санал, санаачлага, зохион байгуулалтаас гадна ард иргэдийн идэвхтэй оролцоо байх ёстой. Тал талаасаа хамтарч ажиллаж чадвал өмнөө тавьсан зорилт, арга хэмжээгээ хурдан шуурхай хэрэгжүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах