Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛДЫН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ М.НАРМАНДАХ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Нийтэлсэн: - 2021/06/16 19:47 - Мэдээ, мэдээлэл , Фото мэдээ

Сүүлийн хэдэн сарын турш УИХ-ын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдсан, үнэнд нийцэхгүй, улс төрийн зорилго бүхий гүтгэлэгийг нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрчид удаа дараа гаргаж, олон нийтийг төөрөгдүүлэхийг зорьж байгаа нь хэн бүхэнд ил болсон. Бидний зүгээс энэ мэт гүтгэлэгүүдэд тухай бүрт нь тайлбар, мэдэгдэл гарган хүлээцтэй хандаж ирсэн.

Гэтэл гүжир гүтгэлэг тараагч улс төрийн бүлэглэлийн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, хүний санаанд оромгүй, зохиомол, худал хуурмаг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах боллоо. Үүний нэг жишээ нь, өнөөдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ч.Мөнхбаяр, Х.Оюунцэцэг, Б.Хандсүрэн нар “Монгол Ньюс” хэвлэлийн төвд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэрээ УИХ-ын гишүүн С.Батболдыг “1 дүгээр сард болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан, Монгол Улсыг үхлийн аюулд оруулахаар цөмийн хаягдлын талбар болгохоор ажилласан, үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчин, олон улсын гэмт хэрэгтэн” гэх зэргээр байж боломгүйгээр гүтгэн доромжиллоо.

Дээрх гүжир гүтгэлэгийн үйл ажиллагааг зохион байгуулагч этгээдүүд өөрсдийн улс төрийн бохир тоглолт, хууль зөрчсөн үйлдлүүд нь олон түмэнд ил болж, гадны шүүх дээр хүртэл ялагдан үнэн нүүр царай нь ил болоход “бантсан хүн бархирав” гэгчээр эрүүл хүний санаанд оромгүй зүйлсээр гүтгэн дайрч эхэллээ гэж харж байна.

Иймд УИХ-ын гишүүн С.Батболдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хуульд заасан хариуцлага тооцуулах болохоо үүгээр хатуу мэдэгдэж байна. Цаашид энэ мэт илт хууль зөрчсөн, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн үйлдлүүдтэй хатуу тэмцэх болно.

2021.06.16

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах