УИХ-ын гишүүн С.Батболд Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав
Улсын Их хурлын гишүүн, Монгол-Их Британы Парламентийн бүлгийн дарга С.Батболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Филип Мэлоүн Британийн Ерөнхий сайд Монгол Улстай харилцах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг онцлоод хоёр орны харилцааг өргөжүүлэх, энэ дотроо боловсрол, батлан хамгаалах, эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв.
УИХ-ын гишүүн С.Батболд энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов.