Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэлээ

Нийтэлсэн: - 2010/12/14 03:34 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэлээ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызловтой уулзлаа. Ноён Грызлов Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ордныхоо гадна хүндэтгэн угтаж ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал нь амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол Ардын Намын гадаад харилцааны үндсэн тэргүүлэх чиглэлд хөрш орны эрх баригч улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эн тэргүүний зорилт байдгийг дурьдав.

Түүнчлэн хоёр намын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд баяртай байгаагаа тэмдэглээд энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Нэгдсэн Орос намын Дээд Зөвлөлийн дарга, ОХУ-ын Төрийн Думын дарга Б.Н.Грызлов МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой санал нэг байгаагаа хэлээд улс орныхоо хөгжлийн бодлого тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа улс төрийн хүчин уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэв. Уулзалтаар Ерөнхий сайд Төрийн Думын дарга нар хоёр улсын улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар харилцан мэдээлэл сонсож, парламентийн гишүүдийг харилцан туршлага судлуулах, мэргэжилтэн солилцох зэрэг асуудлаар тохиролцов.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах