Хөдөө, орон нутгаас ирсэн шилдэг хүүхдүүдэд амжилт хүслээ
Ерөнхий боловсролын 544 сургуулиас шалгарсан 1000 хүүхдийн амжилтын талаар өгүүлсэн “Монгол Улсын шилдэг 1000 сурагч-2010” гэсэн ном гарчээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд номоо гардахаар Улаанбаатар хотноо ирээд байгаа юм байна. Энэ хүүхдүүдтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр уулзаж, Чингис хааны цогцолборын өмнө зургаа татууллаа.
Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Энэ түүхэн цаг хугацааг үргэлжлүүлэн авч явах хүмүүс нь улс орны ирээдүй болсон хүүхдүүд та нар шүү гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажил үйлс, сурлага, урлаг спортын амжилтаар үе тэнгийнхнээ манлайлсан эдгээр хүүхдүүдэд баяр хүргэж, ололт амжилтаа улам бататгаж илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөлөө