Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Эдийн засгийн чуулган өндөрлөлөө

Нийтэлсэн: - 2011/03/04 18:21 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монголын эдийн засгийн чуулган 2011 оны 3 дугаар сарын сарын 2-4-нд Төрийн ордонд болж өндөрлөв. “Хөгжилд хамтдаа” уриан дор болсон энэ чуулганаар хүний хөгжил, засаглал, хөгжлийн бодлого, дэд бүтэц гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөлөө. Чуулган амжилттай болж өндөрлөснийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.  Төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачид, гадаадын төлөөлөгчид гээд бүх давхаргынхан нэг дор цуглан улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар ил тод хэлэлцэн, бүтээлч байдлаар хандсан нь хамгийн чухал зүйл байлаа. Энэ нь бид ардчилал, зах зээл, харилцан ярилцах соёлд суралцаж байгаагийн илрэл төдийгүй бодитой хамтын ажиллагаа юм. Чуулганаас гаргасан зөв шийдлийг Засгийн газар шийдвэр болгон ажиллахын зэрэгцээ хамгийн идэвхтэй оролцогч нь байх болно гэж тэрээр хэлэв.  Бид болохгүй байгаа зүйлийн талаар хангалттай ярьдаг ч үүнээс гарах шийдэл нь тодорхой бус байх тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ удаагийн чуулганаар болж бүтэж байгаа зүйлээ цаашид яаж улам боловсронгуй болгох, үүний тулд юуг анхаарах ёстойг гэдгээ харилцан ярилцсан нь бас нэг ололт. Салбар хуралдаануудаас гарсан санал, санаачилга дотор Засгийн газрын хийж байгаа ажил байгаагийн зэрэгцээ ажилдаа тусгах зүйл ч хөндөгдлөө гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.    Тэрээр чуулганыг нээж хэлэхдээ “Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго” хэмээн онцолж, хөгжлийн зөв зам, гарцыг тодорхойлон иргэн бүрт хөгжлийн тэгш боломж бий болгохыг уриалсан. Монголын эдийн засгийн хоёрдахь удаагийн чуулганаар иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи, засаглал, компанийн засаглал, тєр, хувийн хэвшлийн тvншлэл, санхvvжилт, тєрийн албаны шинэчлэл, бизнесийн таатай орчин, хот, орон нутгийн хєгжил, єрсєлдєх чадвар ба кластер, инноваци, санхvvгийн зах зээл, хєдєлмєр эрхлэлт, ажлын байр, мэргэжлийн боловсролын чанар, санхvvжилт, нийгмийн хамгааллын шинэчлэлт, тєсєв, тєлєвлєлтийн талаар ярилцсан юм.     Энэ бүхэн нь эцсийн дүндээ монгол хүнээ хөгжүүлэх, хүний хөгжлийг хэрхэн хангаж, чинээлэг дундаж давхаргыг яаж бий болгох гэсэн эцсийн зорилго агуулж байсныг Ерөнхий сайд онцоллоо. Уул уурхайн салбарын талаар их яригдаж байгаа ч Засгийн газар хүнээ хөгжүүлэхийг гол зорилтоо болгож, энэ салбараас олох орлогыг зарцуулна. Өрсөлдөх чадвартай байх, эдийн засгийн хөгжилд хүрэх, уул уурхайг тойрсон бизнесийг хөгжүүлэх, хүнээ бэлтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байр бий болгох зэрэг асуудал салбар хуралдаануудын үеэр хөндөгдөж байсныг тэрээр тэмдэглэлээ.  Чуулганы зохион байгуулалт, хүмүүсийн оролцоо, идэвх сайн, салбар хуралдаануудыг сэтгүүлчид хөтлөн явуулж, иргэдэд мэдээллийг сайн хүргэж байсны зэрэгцээ яригдсан зүйлийг бүтэн жилийн турш бидэнд сануулж, хийж байгаа ажлыг үнэн зөв, ил тод мэдээлж байх санаачлага гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд анхаарах зүйл ч багагүй байсныг сануулав. Тухайлбал чуулганаас гарах шийдлийг ажилдаа тусган хэрэгжүүлэх ёстой төр, орон нутгийн байгууллагын төлөөллийн оролцоо хангалтгүй байсныг Ерөнхий сайд шүүмжилж, чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд хийх шаардлагатай ажлын төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулахыг тэдэнд үүрэг болголоо.     Мөн жилдээ нэг удаа цуглаж ярилцаад өнгөрөх бус, давхарга бүрийн төлөөлөл багтсан байнгын ажиллагаатай олон нийтийн зөвлөл байгуулах, иргэд, олон нийтийн байгууллагууд энэ зөвлөлтэй байнга холбоотой байж, санал хүсэлтээ хүргүүлдэг амьд холбоо үүсгэх, чуулганаас гарсан санал, санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийх баг ажиллуулах, мэдээллээ ил тод байлгах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд чуулганыг зохион байгуулсан, оролцсон, ивээн тэтгэсэн бүх хүн, байгууллагад талархлаа илэрхийлэв.    Өнгөрсөн жил болсон эдийн засгийн анхдугаар чуулганаар хөрөнгийн зах зээл, өрсөлдөх чадвар, улсын бүртгэлийн шинэчлэл, төсвийн шинэтгэл, уул уурхай, ногоон эдийнзасгийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргасныг Засгийн газар үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10-ыг нь төрийн бус байгууллагад шилжүүлж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь бизнес эрхлэгчдэд олон талын эерэг боломж авчирсан. Мөн Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталсан бол Иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна.  Үүний зэрэгцээ ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газар анх удаа говьд хуралдан цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээрт, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улсын эгнээнд багтсан зэргийг жишээ болгож болох юмМонголын эдийн засгийн чуулган 2011 оны 3 дугаар сарын сарын 2-4-нд Төрийн ордонд болж өндөрлөв. “Хөгжилд хамтдаа” уриан дор болсон энэ чуулганаар хүний хөгжил, засаглал, хөгжлийн бодлого, дэд бүтэц гэсэн тэргүүлэх ач холбогдолтой 4 асуудлын хүрээнд 15 салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөлөө. Чуулган амжилттай болж өндөрлөснийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачид, гадаадын төлөөлөгчид гээд бүх давхаргынхан нэг дор цуглан улс орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар ил тод хэлэлцэн, бүтээлч байдлаар хандсан нь хамгийн чухал зүйл байлаа. Энэ нь бид ардчилал, зах зээл, харилцан ярилцах соёлд суралцаж байгаагийн илрэл төдийгүй бодитой хамтын ажиллагаа юм. Чуулганаас гаргасан зөв шийдлийг Засгийн газар шийдвэр болгон ажиллахын зэрэгцээ хамгийн идэвхтэй оролцогч нь байх болно гэж тэрээр хэлэв.

Бид болохгүй байгаа зүйлийн талаар хангалттай ярьдаг ч үүнээс гарах шийдэл нь тодорхой бус байх тохиолдол цөөнгүй. Тэгвэл энэ удаагийн чуулганаар болж бүтэж байгаа зүйлээ цаашид яаж улам боловсронгуй болгох, үүний тулд юуг анхаарах ёстойг гэдгээ харилцан ярилцсан нь бас нэг ололт. Салбар хуралдаануудаас гарсан санал, санаачилга дотор Засгийн газрын хийж байгаа ажил байгаагийн зэрэгцээ ажилдаа тусгах зүйл ч хөндөгдлөө гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв. 

Тэрээр чуулганыг нээж хэлэхдээ “Илүү өндөр бүтээмжтэй, хүнд өгөөжтэй, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ” гэсэн бодлого, хөгжлийн шинэ загварын тухай ярих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго” хэмээн онцолж, хөгжлийн зөв зам, гарцыг тодорхойлон иргэн бүрт хөгжлийн тэгш боломж бий болгохыг уриалсан. Монголын эдийн засгийн хоёрдахь удаагийн чуулганаар иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи, засаглал, компанийн засаглал, тєр, хувийн хэвшлийн тvншлэл, санхvvжилт, тєрийн албаны шинэчлэл, бизнесийн таатай орчин, хот, орон нутгийн хєгжил, єрсєлдєх чадвар ба кластер, инноваци, санхvvгийн зах зээл, хєдєлмєр эрхлэлт, ажлын байр, мэргэжлийн боловсролын чанар, санхvvжилт, нийгмийн хамгааллын шинэчлэлт, тєсєв, тєлєвлєлтийн талаар ярилцсан юм.  

Энэ бүхэн нь эцсийн дүндээ монгол хүнээ хөгжүүлэх, хүний хөгжлийг хэрхэн хангаж, чинээлэг дундаж давхаргыг яаж бий болгох гэсэн эцсийн зорилго агуулж байсныг Ерөнхий сайд онцоллоо. Уул уурхайн салбарын талаар их яригдаж байгаа ч Засгийн газар хүнээ хөгжүүлэхийг гол зорилтоо болгож, энэ салбараас олох орлогыг зарцуулна. Өрсөлдөх чадвартай байх, эдийн засгийн хөгжилд хүрэх, уул уурхайг тойрсон бизнесийг хөгжүүлэх, хүнээ бэлтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байр бий болгох зэрэг асуудал салбар хуралдаануудын үеэр хөндөгдөж байсныг тэрээр тэмдэглэлээ.

Чуулганы зохион байгуулалт, хүмүүсийн оролцоо, идэвх сайн, салбар хуралдаануудыг сэтгүүлчид хөтлөн явуулж, иргэдэд мэдээллийг сайн хүргэж байсны зэрэгцээ яригдсан зүйлийг бүтэн жилийн турш бидэнд сануулж, хийж байгаа ажлыг үнэн зөв, ил тод мэдээлж байх санаачлага гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд анхаарах зүйл ч багагүй байсныг сануулав. Тухайлбал чуулганаас гарах шийдлийг ажилдаа тусган хэрэгжүүлэх ёстой төр, орон нутгийн байгууллагын төлөөллийн оролцоо хангалтгүй байсныг Ерөнхий сайд шүүмжилж, чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд хийх шаардлагатай ажлын төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулахыг тэдэнд үүрэг болголоо.  

Мөн жилдээ нэг удаа цуглаж ярилцаад өнгөрөх бус, давхарга бүрийн төлөөлөл багтсан байнгын ажиллагаатай олон нийтийн зөвлөл байгуулах, иргэд, олон нийтийн байгууллагууд энэ зөвлөлтэй байнга холбоотой байж, санал хүсэлтээ хүргүүлдэг амьд холбоо үүсгэх, чуулганаас гарсан санал, санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийх баг ажиллуулах, мэдээллээ ил тод байлгах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд чуулганыг зохион байгуулсан, оролцсон, ивээн тэтгэсэн бүх хүн, байгууллагад талархлаа илэрхийлэв. 

Өнгөрсөн жил болсон эдийн засгийн анхдугаар чуулганаар хөрөнгийн зах зээл, өрсөлдөх чадвар, улсын бүртгэлийн шинэчлэл, төсвийн шинэтгэл, уул уурхай, ногоон эдийнзасгийн талаар хэлэлцэн зөвлөмж гаргасныг Засгийн газар үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10-ыг нь төрийн бус байгууллагад шилжүүлж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь бизнес эрхлэгчдэд олон талын эерэг боломж авчирсан. Мөн Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ баталсан бол Иргэний шинэчилсэн бүртгэл явуулж, онлайн хэлбэрт шилжүүлж эхлээд байна.

Үүний зэрэгцээ ногоон эдийн засгийн өсөлтийг хангахын тулд Засгийн газар анх удаа говьд хуралдан цөлжилтийн эсрэг тусгай хөтөлбөр батлан, “Говийн уриалга” гарган хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 117 дугаар байрнаас 99 дүгээрт, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр169 улс орноос эхний 100-д орж, “Хүний хөгжлийн дунд зэргийн үзүүлэлт”-тэй улсын эгнээнд багтсан зэргийг жишээ болгож болох юм

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах