1500 хүүхэд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг хүлээн авлаа
Хүүхдийн соёл амралтын хүрээлэн өчигдөр өглөө эрт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Асрамжийн төвийн болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл зэрэг 1500 гаруй багачууд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг хүлээн авч байгаа нь энэ бөгөөд тус арга хэмжээг Монголын сайтуудын холбоотой хамтран зохион байгуулсан юм. Мөн түүнчлэн эдгээр хүүхдүүд тус соёл амралтын хүрээлэнгийн хэд хэдэн тоглоомонд үнэгүй тоглох эрхийн бичгээр шагнууллаа.Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ бүх арга хэмжээ зохиогдож байгаа ажээ.