Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэг нээгдлээ

Нийтэлсэн: - 2017/12/13 14:35 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ


Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж, ашиглалтад орлоо. УИХ-ын гишүүн С.Батболд тойргийнхоо тулгамдсан асуудлын нэг болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр онцгой анхааран ажилладаг бөгөөд тус цэцэрлэгийн барилгын санхүүжилт зогссон байсныг шийдвэрлэж, 2017 улсын төсөвт нэмэлт санхүүжилт суулгаж, ажил хэрэг болгосон байна. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох анхны цэцэрлэг ийнхүү үүд хаалгаа нээлээ.


Нээлтийн үеэр С.Батболд гишүүний зөвлөх тус цэцэрлэгийг ашиглалтад оруулахад гүн туслалцаа үзүүлсэн байгууллага хамт олон болон цэцэрлэгийн барилга барих газрыг чөлөөлж өгсөн айл өрх, албан байгууллагуудад хорооны иргэдийн өмнөөс талархал илэрхүүлэв. Мөн С.Батболд гишүүний ажлын албанаас цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор үнэ бүхий зүйлсийг хүлээлгэн өгөв.



Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах