Мэдээ
ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болов. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал олгох болон Өмнийн говийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох сэдэв байлаа. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилг
НҮБ–ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа
10 дугаар 27-ны өдөр Монгол Улсын хувьд түүхэн өдөр билээ.Одоогоос 50 жилийн өмнөх энэ өдөр манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсчтусгаар тогтнол,аюулгүй байдлаа хангаж ,олон улсын нэр хүнд байр сууриа бэхжүүлсэн юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд өрнүүлсэн Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн цэгнэж ,цаашдын зорилтоо тодорхойлсон чухал үйл явдлууд Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байран
Монгол дуу хуур олон улсын дипломатчдыг гайхашрууллаа
Монгол Улсаа сурталчилсан нэгэн гайхамшигт тоглолт 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын чуулганы танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганд оролцох энэ үеэр чуулганы танхимд болсон хүндэтгэлийн танхимд болсон тоглолтыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров найрууллаа. Эх орноо сурталчилан дэлхийн олон оронд тоглолт хийсэн Монгол Улсын Мор
Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийг хэрэгжүүлснээр ойролцоогоор 600 мянган иргэнд 1,5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна
Ерөнхий сайд С.Батболдын 2012 оны төсвийн төслийн талаар УИХ-ын нэгдсэн чуулгандээр хэлсэн үг - УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ, Ирж байгаа 2012 он бол манай Засгийн газрын, энэ их хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил билээ. Тиймээс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, төсвийн бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх, улс
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ Засгийн газрын хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөл 5 бүлэг, 17 зүйлтэй бөгөөд төсөлтэй холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах болон одоо мөрдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хүчин
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такэнориг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын талаар өргөн мэдлэгтэй, туршлагатай дипломатч Элчин сайдаар ажиллах болсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр улс харилцаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролц
БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал Гадаад харилцааны яаманд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохион байгуулж байгаа энэ хурлаар байгалийн баялгаа зохистой ашиглахад чиглэсэн макро-эдийн засаг, хүний хөгжлийн бодлогын уялдааг хангах, менежментийг сайжруулах, тулгарч буй
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
Өнөөдөр манай улсын хувьд түүхэн өдөр тохиож байна.1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн болохыг баталгаажуулсан түүхэн өдөр. Тусгаар тогтнолоо баталгаажуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр монголчууд 98,4 хувьтай санал өгч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэхүү өдрийг тохиолд