Мэдээ
Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл болон ахмадын төлөөлөл оролцлоо. Цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэхэд хүндэт харуул жагсч, цэргийн үлээвэр найрал хөгжимд төрийн дуулал э
16 настнууд андгай өргөж, Монгол улсын иргэн болсноо баталгаажууллаа
“Залуус та бүхний минь өв тэгш хүмүүжил, эх оронч сэтгэлгээ, мэдлэг боловсрол, өрсөлдөх чадвар Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч шүү” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “ Иргэний андгай өргөх ёслол”-д оролцсон хүүхэд залуусд хандан хэлсэн үгэндээ онцоллоо. Туурга тусгаар Монгол улсын иргэн болохоо баталгаажуулж, андгай өргөх ёсл
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. УИХ-аас батлан гаргасан хуулийн дагуу 1996 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсноос хойш 15 жил болж байна. Ойн баярын өдрийн мэндчилгээг Ерөнхий сайд хүргээд сайн
Хөгжлийн бодлогоо 20 жилээр боловсруулдаг болох саналыг Ерөнхий сайд С.Батболд эрдэмтэдтэй уулзахдаа гаргалаа
Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болсон эрдэмтэн судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс маань үсрэнгүй хөгжлийн гараанд дээр ирээд байгаа. Хөгжлийн олон тулгуур хүчний хамгийн чухал нь монгол хүн байх учир
ШУУД ХИЙХ БАЙСНЫГ БОЛИУЛЖ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЗАМЫН АЖИЛ ХИЙЛГЭНЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болов. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд автозамын болон эрчим хүчний талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон мал өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан талаар хэлэлцсэн нь онцлох сэдэв байв. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруула
Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна
Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байгаа юм. Европын 27 орон, 500 сая хүн амыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үедээ санаачлан зохион байгуулсан бөгөөд Элчин сайд нар энэхүү уулзалтад оролцохоор ман
ГУРИЛЫН ҮНЭ БУУРЧЭЭ
Махны үнэ өсөж байгаа ч гурилын үнэ буурчээ. “Улс төрийн тойм” сонин Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаж байгаа гурилын үнийг өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулж ийм дүгнэлт хийсэн байна. “Алтан тариа” компанийн задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай нэгдүгээр гурил 1.6, савласан дээдийн дээд 0.9 хувь, дээд гурил 3.7 хувь, нэгдүгээр гурилынх 1.8 хувь, хоёрдуга
ОН ГАРСААР 64 МЯНГА 635 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 64 635 хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 28 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 7 877, Хангайн бүсэд 10 517, Төвийн бүсэд 10 715, Зүүн бүсэд 4 338 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод