Мэдээ
Булангийн орны хөрөнгө оруулагчдад Монголыг таниулсан айлчлал боллоо
Байгалийн баялгаа чулуу болгож хөрөнгөжсөн булангийн орнуудтай харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Кувейтийн хөрөнгө оруулалт бизнесийн форумд үг хэлэхдээ мэдэгдэв. Энэхүү форумд Кувейтийн талаас Арабын булангийн орнуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий 20 гаруй компанийн төлөөлөг
Шинжлэх ухааны салбарт Кувейттэй идэвхтэй хамтарч ажиллана
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамт Кувейтийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэн нь 1967 онд Японы “Арабиан Ойл” компани Кувейтийн Засгийн газартай хийсэн газрын тосны гэрээний үүргийн биелэлт болон анх байгуулагдсан түүхтэй бөгөөд газрын тос, цөл дэх хөдөө аж ахуй
Монгол Улс булангийн орнуудыг хамаарах Элчин сайдын яамаа Кувейтэд нээлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал шинжлэх ухаан технологи, худалдаа бизнесийн салбарыг хамарсан үйл явдлаар үргэлжилж байна. 2011 оны 01 дүгээр сарын 5-нд Монгол Кувейтийн харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн түүхэнд хоёр тал анх удаагаа Элчин сайдын яамдаа нээж байгаа юм. Өнгөрсөн
Ерөнхий сайд нар хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. 1-р сарын 4-ний өдөр тэрээр Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль Ахмед Аль Сабахтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ айлчлал таатай уур амьсгалд амжилттай болох нөхцөл бүрдүүлсэн
Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзав
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав.Ялангуяа аймгуудыг холбосон хатуу хучилттай зам тавих, жижиг оврын усан цахилгаан стан
Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол хүн гэв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид шинээр олон салбарт хамтрах
Кувейтчүүд Монголчуудыг дотны анд нөхдөө хэмээн хүндэтгэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын тэргүүний хувиар анх удаа Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилийн хугацаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй юм.Иймээс Ерөнхий сайд С.Батболдын Кувейт Улсад хийж буй албан ёсны айлчлалд хоёр т
Сайд нарт анхааруулах арга хэмжээ авлаа
Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн, мөн 2011 оны эхний хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн сахилга хариуцлагын тухай болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд 1 цаг 30 минут хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, Улс