Мэдээ
2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ
“News” агентлаг, “Ардын эрх” сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмш
Найман 1-ээс бүрдсэн билэгт өдөр хөгжлийн зүтгүүрийн дохио цангиналаа
2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 11 минутад төмөр замчид Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод өнгөрсөн оныхоо ажлын амжилтыг илтгэж Төмөр замын зүтгүүрийн дохиог цангинууллаа. Засгийн газрын тэргүүн Төмөр замчдын Монгол Улс 2010 онд эдийн засаг нийгмийн зорилтоо ханган биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг дуулгаад Монгол улсын Засгийн газар 2011 онд нийгэ
Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өглөөний нартай золгон мэндчиллээ
Шинэ оны анхны Нар их уулсын оройг дамжин Монгол орныг алгуурханаар гийгүүлж, Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдөртэй золгон мэндчиллээ. Төрийн далбаагаа мандуулан угтсан “Анхны нар харах” ёслолд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон гадаад дотоодын 300 гаруй иргэд оролцлоо.2011 оны 1-р сарын 1-ний өдрийн алтан нарны цацраг Монгол хүн бүрт и
Ерөнхий сайд хүүхдүүдийн хамт харшийн наадмыг үзэж сонирхлоо
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, Шадар сайд М.Энхболд нар Монголын хүүхдийн ордонд болсон Харшийн сүлд модны наадмыг хүүхэд багачуудын хамт үзэж сонирхлоо. Гүйцэтгэх засаглалын тэргүүн сүлд модны наадамд хүүтэйгээ хамт ирсэн байлаа. Хүүхдийн ордны авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулж өвлийн өвгөн, цасан цагаан охид, бяцхан
Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны шилдэг улстөрч хэмээн тодруулжээ. Төмөр замын 60 жилийн настай гэрээнд салхи оруулсан, их өрийг тэглэсэн, европ стандартыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн Монгол Улсыг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гарцыг нээсэн, Оюутолгой, Тавантолгойн төслийн ажлыг эхлүүсэн зэрэг ажлын үнэлгээгээр Ерөнхий сайд С.Батболдыг судалгаанд оролцсон хүмүүс оны
Ерөнхий сайд аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ боллоо
Монголын аялал жуулчлалын холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг “Аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ”–гээр шалгаруулж батламжийг нь гардууллаа. Засгийн газраас 2010 оны 4-р сарын 1-нээс эхлэн Японы иргэдэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих эрх олгосны дүнд энэ онд тус улсаас ирсэн жуулчдын тоо 30 хувиар өссөн. Мөн ирэх оны 3-р сард ХБНГУ-ын Берлин хотноо болох “I
Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Үндэсний эрх чөлөөний өдрийн 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Чөлөөтийнхөн ирэх олимпоос 2 алт авах зорилготой байна
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Лондоны олимпоос 2 алтан медаль авахаар зорьж байна. Амжилтад хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа шаардлага хангасан танхимд хийх шаардлагатай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа. Монголын чөлөөт бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдад бара